Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Лук 10:7 - Ариун Библи 2004

7 Тэдний чамд өгснийг нь идэж уун, тэр айлдаа л бай. Учир нь ажилчид хөлсөө авах нь зохистой бус уу. Айлаас айлд бүү дамж.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

7 Тэдний чамд өгснийг нь идэж уун, тэр айлдаа л бай. Ажилчид хөлсөө авах нь зохистой. Айлаас айлд бүү дамж.

Onani mutuwo Koperani




Лук 10:7
18 Mawu Ofanana  

Та нар болон танай гэрийнхэн үүнийг хаана ч идэж болно. Учир нь энэ бол хурлын майхан дахь үйлчлэлийн чинь хариуд өгөх нөхөн төлбөр чинь билээ.


Есүс тэдэнд —Та нар ямар айлд орно, хотоос явтлаа тэндээ бай.


Хэрэв амар тайвны хүн тэнд байвал, амар тайван тань түүн дээр орших болно. Хэрэв үгүй бол, тэр нь та нарт буцаж ирнэ.


Та нар ямар ч айлд орно, явтлаа тэндээ бай.


Тэрээр гэрийнхнийхээ хамт баптисм хүртсэний дараа —Хэрэв та нар намайг Эзэнд итгэмжит гэж үзэж байгаа бол, манайд ирж байгаач хэмээн ятгаснаар биднийг дийлэв.


Тийнхүү тэр тэднийг гэртээ авчран дайлж, гэр бүлээрээ Бурханд итгэсэндээ ихэд баярлаж байлаа.


Тэр хоёр шоронгоос гарч, Лудиагийнд ирээд, ах дүү нартайгаа уулзаж, урам зориг оруулаад, явлаа.


Үгэнд суралцагч нь сургагчтайгаа сайн бүхнээ хуваалцаг.


та нар хөвгүүд, охид, зарц шивэгчдийнхээ хамт ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэнэ. Мөн танай хотод буй левичүүд, та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй тул бас та нартай хамт баясан цэнгэнэ.


Түүний авах хувь нь тэдэнтэй адил байх бөгөөд эцгээс өвлөсөн хөрөнгийг худалдаж олсон мөнгө нь ч бас түүнийх болно.


Үүний зэрэгцээ тэд айлаас айлд хэсүүчлэн, ажилгүй залхуу болоход суралцдаг. Зөвхөн залхуу болоод зогсохгүй, бас хов жив ярьдаг, бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцдог байна. Ингэхдээ ярих ёсгүй юмсыг ярьдаг аж.


Шаргуу зүтгэдэг тариачин нь эхлээд ургацаа хүртэх ёстой.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa