64 Тэр даруй түүний хэл, ам нь нээгдэн, Бурханыг магтан ярьж эхлэв.
64 Тэр даруй түүний ам нээгдэн, хэл нь эвлээд Бурханыг магтан ярьж эхэлжээ.
ЭЗЭН, миний ам Таны магтаалыг тунхаглахын тулд Миний уруулыг нээгээч.
ЭЗЭН түүнд —Хэн хүний амыг бүтээсэн бэ? Хэн хүнийг хэлгүй, эсвэл дүлий, хараатай, эсвэл сохор болгодог вэ? ЭЗЭН Би биш гэж үү?
Тэр өдөр чи ингэж хэлэх болно. “ЭЗЭН минь. Би Танд талархал өргөе. Та надад уурласан хэдий ч уураа татаж, намайг тайвшрууллаа.
Тэгээд ЭЗЭН мутраа сунган, миний аманд хүргээд, ЭЗЭН надад —Үзэгтүн, Би Өөрийн үгсийг чиний аманд хийв.
Тэр өдөр Би Израилийн гэрийн төлөө нэг эврийг ургуулж, тэдний голд Би чиний амыг нээх болно. Тэгэхэд тэд Намайг ЭЗЭН мөн гэдгийг мэдэх болно гэв.
Гэвч Би чамд айлдах үед, Би чиний амыг нээж, чи тэдэнд “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна” хэмээн өгүүлэх болно. Сонсогч нь сонсог, татгалзагч нь татгалзаг. Учир нь тэд бол тэрслүү гэр юм.
Тэрхүү дүрвэгчийг ирэхээс өмнө, үдэш ЭЗЭНий мутар миний дээр байсан. Өглөө болж түүнийг над уруу ирэхийн өмнө Тэр миний амыг нээв. Ийнхүү миний ам нээгдсэн, би дахин хэлгүй байгаагүй.
Чөтгөр нь зайлуулагдсаны дараа мөнөөх хэлгүй хүн ярихад олон түмэн гайхаж, —Израильд ийм юм хэзээ ч үзэгдэж байгаагүй гэцгээв.
Харагтун, цаг нь болохоор биелэгдэх үгэнд минь чи итгээгүй учраас эдгээр нь биелэгдэх өдрийг хүртэл чи хэлгүй болж, ярьж чадахгүй гэлээ.