Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 9:4 - Ариун Библи 2004

4 эвийн тахилд үхэр, хуцыг тостой хольсон идээн өргөлийг ЭЗЭНий өмнө өргөхөөр авагтун. Учир нь ЭЗЭН өнөөдөр та нарт үзэгдэх болно”.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 мөн эвийн тахилуудад ЭЗЭНий өмнө өргөхөөр бух, хуцыг мөн тосоор багсарсан идээн өргөлийг авагтун. Учир нь өнөөдөр ЭЗЭН та нарт үзэгдэх болно” гэж хэлтүгэй.

Onani mutuwo Koperani




Леви 9:4
18 Mawu Ofanana  

Аарон Израилийн хөвгүүдийн бүх чуулганд хэлэхэд, тэд цөл уруу хартал ЭЗЭНий цог жавхлан үүлэн дунд үзэгдэв.


Тэднийг гурав дахь өдөрт бэлтгэ. Учир нь гурав дахь өдөрт ЭЗЭН бүх ард түмний нүдний өмнө Синаи уулан дээр бууж ирнэ.


ЭЗЭНий цог жавхлан Синаи ууланд тогтон байж, үүл зургаан өдрийн турш уулыг бүрхлээ. Долоо дахь өдөр нь Тэр үүлэн дундаас Мосег дуудав.


Би тэнд Израилийн хөвгүүдтэй уулзах бөгөөд энэ газар Миний цог жавхлангаар ариусгагдана.


Харагтун, Израилийн Бурханы цог жавхлан зүүн зүгээс ирж байв. Түүний дуу нь их усны чимээ мэт агаад дэлхий Түүний цог жавхланд гэрэлтэв.


Тэд эдгээр хоногуудыг дуусгахад, найм дахь өдөр болон түүнээс хойш тахилч нар тахилын ширээн дээр та нарын шатаалт тахилуудыг болон эвийн тахилуудыг өргөх ёстой. Би та нарыг хүлээн авах болно.” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна гэв.


Хэн нэгэн хүн ЭЗЭНд өргөл болгон идээн өргөлийг өргөх тохиолдолд түүний өргөл нь сайн гурилынх байх бөгөөд тэрээр түүн дээр тос асган, дээр нь гүглийг тавих ёстой.


Түүний өргөл нь эвийн тахилын өргөл байх тохиолдолд, хэрэв тэр нь түүнийг бод малын сүргээс өргөх гэж байгаа бол тэр хүн ЭЗЭНий өмнө эр ч бай, эм ч бай согоггүй малыг өргөх ёстой.


Мосе, Аарон нар хурлын майханд оров. Тэднийг гарч ирэн ард олныг ерөөмөгц ЭЗЭНий цог жавхлан бүх ард олонд үзэгдэв.


Тэгээд Израилийн хөвгүүдэд ийн хэлтүгэй. “Нүглийн төлөөх тахилд нэг ухныг, шатаалт тахилд согоггүй, нэг настай тугал хурга хоёрыг,


Тийнхүү тэд Мосегийн тушаасныг хурлын майхны өмнө авчрав. Бүх цуглаан ойртон ирж, ЭЗЭНий өмнө зогсов.


Мосе —ЭЗЭНий цог жавхлан та нарт үзэгдэхийн тулд ЭЗЭНий хийгтүн хэмээн та нарт тушаасан зүйл нь энэ болой гэв.


Гэвч бүх чуулган тэдэн уруу чулуу чулууд гэцгээж байлаа. Тэгтэл ЭЗЭНий цог жавхлан хурлын майхан дотор Израилийн бүх хөвгүүдэд үзэгдэв.


Тийнхүү Кора бүх чуулганыг тэдний эсрэг хурлын майхны үүдэнд цуглуулав. ЭЗЭНий цог жавхлан бүх чуулганд үзэгдэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa