Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 9:2 - Ариун Библи 2004

2 Тэр Ааронд хэлсэн нь —Нүглийн төлөөх тахилдаа зориулан согоггүй эр тугал, шатаалт тахилд согоггүй хуц аван, тэдгээрийг ЭЗЭНий өмнө өргөгтүн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

2 Тэрээр Ааронд —Нүглийн тахилд зориулан өөртөө согоггүй эр бяруу, шатаалт тахилд согоггүй хуц авч, ЭЗЭНий өмнө өргөгтүн.

Onani mutuwo Koperani




Леви 9:2
15 Mawu Ofanana  

Надад тахилч болгон үйлчлүүлэхийн тулд тэднийг ариусгахаар чи үүнийг тэдэнд үйлд. Нэг залуу бух, өө сэвгүй хоёр хуц,


Арав дахь жилийн аравдугаар сард, уг сарын арван хоёрны өдөр ЭЗЭНий үг надад ирж, айлдахдаа —


Харин хэрэв тэр хүний өргөл нь хонь, эсвэл ямаан сүргийнх байх аваас тэр согоггүй эр малыг шатаалт тахил болгон өргөх ёстой.


Хэрэв түүний өргөл нь бод малын шатаалт тахил байх аваас тэр согоггүй эр малыг өргөх бөгөөд ЭЗЭНий өмнө тэр хүн хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хурлын майхны үүдэнд түүнийг өргөх ёстой.


Аарон нь, нүглийн төлөөх тахилд зориулсан нэг бух, шатаалт тахилд зориулсан нэг хуцтайгаар ариун газарт ор.


Тэрээр Израилийн хөвгүүдийн цуглаанаас хоёр ухныг нүглийн төлөөх тахилд зориулан, нэг хуцыг шатаалт тахилд зориулан авах ёстой.


хэрэв тослогдсон тахилч нь ард түмэнд гэм бурууг авчрахаар нүглийг үйлдэх аваас, тэр хүн үйлдсэн нүглийнхээ төлөө согоггүй бухыг нүглийн төлөөх тахил болгон ЭЗЭНд өргөг.


Тэгээд тэр нүглийн төлөөх тахилын бухыг авчраад, Аарон болон түүний хөвгүүд нүглийн төлөөх тахилын бухын толгой дээр гараа тавьцгаав.


Тэгээд тэр шатаалт тахилын хуцыг авчирсан. Аарон болон түүний хөвгүүд хуцын толгой дээр гараа тавьцгаав.


Тэгээд Израилийн хөвгүүдэд ийн хэлтүгэй. “Нүглийн төлөөх тахилд нэг ухныг, шатаалт тахилд согоггүй, нэг настай тугал хурга хоёрыг,


Тэр нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө нүгэл болгосон юм. Тэгснээр бид Түүний дотор Бурханы хүртээх зөвт байдал болох юм.


Энэхүү шалтгааны учир тэр хүн нүглүүдийн төлөөх тахилыг хүмүүсийн ба түүнчлэн өөрийнхөө төлөө өргөх ёстой ажээ.


Тэр тэдгээр тэргүүн тахилч нарын адил эхлээд өөрийн нүглийн төлөө, дараа нь хүмүүсийн нүглийн төлөө өдөр бүр тахил өргөх шаардлагагүй. Учир нь Тэр Өөрийгөө нэг удаа бүгдийн төлөө тахил болгон өргөхдөө үүнийг хийжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa