Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 7:32 - Ариун Библи 2004

32 Та нар эвийн тахилын өргөлөөсөө баруун гуяыг хандив болгон тахилчид өгөгтүн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

32 Та нар эвийн тахилуудын нядлах тахилуудаасаа баруун гуяыг хандив болгон тахилчид өгөх ёстой.

Onani mutuwo Koperani




Леви 7:32
12 Mawu Ofanana  

Ааронд зориулсан болон түүний хөвгүүдэд зориулсан сахил хүртээх ёслолын хуцаас даллах өргөлийн даллагдсан өвчүү ба хандивын өргөгдсөн гуяыг ариусга.


Гэхдээ чи болон чамтай хамт байдаг хөвгүүд, охид чинь даллах өргөлийн өвчүү, хандивын гуяыг цэвэр газарт идэж болно. Учир нь тэдгээр нь Израилийн хөвгүүдийн эвийн тахилын өргөлүүдээс, чиний болон хөвгүүдийн чинь хувь болон өгөгдсөн юм.


Баруун гуя нь эвийн тахилын цус, өөхийг өргөж буй Аароны хөвгүүдийн дундах нэгний хувь болон түүнд оногдоно.


Учир нь Израилийн хөвгүүдийн эвийн тахилын өргөлүүдээс Би даллах өргөлийн өвчүүг, хандивын гуяыг нь аван эдгээрийг Израилийн хөвгүүдээс авах мөнхийн хувь болгон тахилч Аарон болон түүний хөвгүүдэд өгсөн билээ.


Харин өвчүүнүүд болон баруун гуяыг Аарон ЭЗЭНий өмнө даллах өргөл болгон Мосегийн тушаасан ёсоор даллав.


Мөн тахилчид өргөх Израилийн хөвгүүдийн бүх ариун бэлгүүдэд хамаарах хандив бүр түүнийх байх юм.


Тэгээд тахилч тэдгээрийг ЭЗЭНий өмнө даллах тахил болгон даллах ажгуу. Энэ нь даллан өргөсөн өвчүү болон өргөгдсөн гуяны хамт тахилчид ариун болой. Үүний дараа Назир нь дарсыг ууж болно.


Ард түмний өргөлөөс тахилчийн авах хувь нь тахилд өргөх үхэр, хонины хаа, хоёр эрүү, гэдэс дотор болно. Эдгээрийг тахилчид өгөх ёстой.


Тогооч нь гуя болон түүний дээрх махыг гарган, Саулын өмнө тавив. Самуел хэлэхдээ —Чамд үлдээсэн зүйл энэ байна. Үүнийг өмнөө тавин, зооглогтун. Би зочдыг урьсан гэж хэлснээсээ хойш чамд зориулан үүнийг хойш тавьсан юм гэв. Ийнхүү тэр өдөр Саул Самуелтай хамт хооллов.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa