Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 7:21 - Ариун Библи 2004

21 Хэн нэгэн нь хүний бузарт, эсвэл бузар амьтанд, эсвэл бузар жигшим зүйл зэрэг аливаа бузарт хүрээд, ЭЗЭНд оногдох эвийн өргөлийн тахилын махнаас идэх аваас тэр хүн өөрийн ард олноос таслагдана” гэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

21 Мөн хүний бузар эсвэл бузар амьтан эсвэл жигшүүрт зүйл гэх зэрэг аливаа бузарт хүрээд, ЭЗЭНд ногдох эвийн тахилуудын нядлах тахилын махнаас идсэн хүн байх аваас тэр хүн ард олноосоо таслагдана” гэв.

Onani mutuwo Koperani




Леви 7:21
31 Mawu Ofanana  

Хөвч хөндүүлээгүй эр хүйстэн буюу хөвчөө үл хөндүүлэгч нь ард түмнээсээ таслагдана. Энэ нь тэрээр Миний гэрээг зөрчсөнийх юм гэв.


Та нар долоо хоног исгээгүй талхыг идэх ёстой бөгөөд эхний өдөрт хөрөнгийг өөрсдийн гэрээс зайлуул. Эхний өдрөөс долоо дахь өдөр хүртэл ямар нэг исгэсэн зүйлийг идэгч аливаа хүн Израилиас таслагдах болно.


Долоо хоногийн туршид та нарын гэрүүдэд ямар ч хөрөнгө бүү олдог. Учир нь аливаа исгэсэн юмыг идэгч нь харь хүн ч бай, нутгийн уугуул хүн ч бай, тэр хүн Израилийн чуулганаас таслагдана.


Тиймийн тулд тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Та нар махыг цустай нь идэж, шүтээнүүд уруугаа нүдээ өргөн, цус урсгаж байна. Тийм байж та нар энэ газрыг өмчлөх ёстой юу?


Гэвч би —Өө Эзэн БУРХАН. Харагтун, би хэзээ ч бузартаагүй. Би залуу наснаасаа эхлэн эдүгээ хүртэл хүүр, эсвэл араатанд тастчуулсан сэгийг хэзээ ч идсэнгүй. Мөн бузар ямар ч мах миний аманд ороогүй гэв.


Дөрвөн хөлөөр явдаг далавчит бүх шавьж нь та нарт жигшүүрт зүйл болой.


Тэгээд ЭЗЭН Мосед айлдан —


Израилийн гэрийнхнээс, эсвэл тэдний дунд түр сууж буй гадаадынхнаас аливаа хүн цус идэх аваас, цус иддэг тэр хүний эсрэг Би Өөрийн нүүрийг хандуулан түүнийг ард олных нь дундаас таслах болно.


Учир нь бүх махан биеийн амийн хувьд гэвэл, түүний цус нь амьтайгаа хамт байдаг. Тийм учраас Би Израилийн хөвгүүдэд “Бүх махан биеийн амь нь түүний цус учраас та нар аливаа махан биеийн цусыг идэх ёсгүй. Үүнийг идсэн хэн боловч таслагдана” хэмээн айлдсан.


Учир нь эдгээр жигшүүрийн аль нэгийг нь хийсэн хэн боловч тийнхүү үйлдэгчид нь өөрсдийн ард олны дундаас таслагдах юм.


Түүнийг идсэн хүн бүр нь өөрийн гэм бурууг үүрнэ. Учир нь тэр ЭЗЭНий ариун зүйлийг гутаасан болой. Тэр хүн өөрийн ард олноос таслагдах болно.


Би мөн Өөрийн нүүрийг тэр хүний эсрэг хандуулж, түүнийг ард олных нь дундаас таслах болно. Учир нь тэр өөрийн үр удмын заримыг нь Молехт өгснөөрөө Миний ариун газрыг бузарлаж, Миний ариун нэрийг гутаах юм.


Тэдэнд хэлэгтүн. “Хэрэв үеийн үед чиний бүх үр удмын хэн нэг нь бузартсан байхдаа ЭЗЭНд зориулсан Израилийн хөвгүүдийн ариун өргөлд ойртох аваас тэр хүн Миний өмнөөс таслагдах болно. Би бол ЭЗЭН.


Аароны үр удмаас арьсны халдварт өвчтэй эсвэл гоождостой хүн цэвэр болохоос нааш ариун өргөлөөс идэж болохгүй. Хэрэв хэн нэгэн нь хүүрээр бузартсан аливаа зүйлд хүрэх аваас эсвэл хэрэв үрийн шингэн гаргасан хүн байх аваас


Хэрэв энэ өдөр өөрийгөө даруу болгоогүй аливаа хүн байх аваас тэр нь өөрийн ард олноос таслагдах юм.


Харин бузартсан байхдаа, ЭЗЭНд оногдох эвийн өргөлийн тахилын махыг идсэн хүн өөрийн ард олноос таслагдана.


Тэгээд ЭЗЭН Мосед айлдан —


Хэн нэгэн нь ЭЗЭНд галаар өргөсөн тахил болох амьтны өөхийг идвэл, идсэн тэр хүн өөрийн ард олноос таслагдана.


Хэн нэг нь аливаа цусыг идвэл, уг хүн өөрийн ард олноос таслагдах болой” гэв.


Түүнээс гадна, бузартсан хүний хүрсэн юм болгон бузар болох бөгөөд тэдгээрт хүрсэн хүн үдэш болтол бузартсан байх ажгуу” хэмээв.


Харин сэрвээгүй, хайрсгүй ямар ч амьтныг бүү ид. Энэ нь та нарт бузар болно.


Чи жигшмээр муухай юуг ч бүү ид.


Гэсэн ч Саул тэр өдөр юу ч хэлсэнгүй. Учир нь тэр —Түүнд санаандгүй зүйл тохиолдож, тэр биеэ бузарласан биз хэмээн санажээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa