Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 7:20 - Ариун Библи 2004

20 Харин бузартсан байхдаа, ЭЗЭНд оногдох эвийн өргөлийн тахилын махыг идсэн хүн өөрийн ард олноос таслагдана.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

20 Харин ЭЗЭНд ногдох эвийн тахилуудын нядлах тахилын махыг бузартсан байхдаа идсэн хүн байх аваас тэр хүн ард олноосоо таслагдана.

Onani mutuwo Koperani




Леви 7:20
16 Mawu Ofanana  

Хөвч хөндүүлээгүй эр хүйстэн буюу хөвчөө үл хөндүүлэгч нь ард түмнээсээ таслагдана. Энэ нь тэрээр Миний гэрээг зөрчсөнийх юм гэв.


Үүний адилаар найруулж, эсвэл эгэл жирийн хүнд үүнээс түрхсэн хэн боловч өөрийн ард түмнээс таслагдах болно” гэлээ.


Үүнтэй адилыг сүрчиг болгон хэрэглэхээр хийсэн хэн боловч өөрийн ард түмнээс таслагдана гэж айлдав.


Тиймийн тулд тэдэнд хэл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Та нар махыг цустай нь идэж, шүтээнүүд уруугаа нүдээ өргөн, цус урсгаж байна. Тийм байж та нар энэ газрыг өмчлөх ёстой юу?


Учир нь эдгээр жигшүүрийн аль нэгийг нь хийсэн хэн боловч тийнхүү үйлдэгчид нь өөрсдийн ард олны дундаас таслагдах юм.


Түүнийг идсэн хүн бүр нь өөрийн гэм бурууг үүрнэ. Учир нь тэр ЭЗЭНий ариун зүйлийг гутаасан болой. Тэр хүн өөрийн ард олноос таслагдах болно.


Би мөн Өөрийн нүүрийг тэр хүний эсрэг хандуулж, түүнийг ард олных нь дундаас таслах болно. Учир нь тэр өөрийн үр удмын заримыг нь Молехт өгснөөрөө Миний ариун газрыг бузарлаж, Миний ариун нэрийг гутаах юм.


Хэрэв энэ өдөр өөрийгөө даруу болгоогүй аливаа хүн байх аваас тэр нь өөрийн ард олноос таслагдах юм.


Бас бузар аливаа зүйлд хүрсэн мах нь идэгдэх ёсгүй. Тэр нь галд шатаагдах ёстой. Бусад махны хувьд, цэвэр хүн нь тийм махыг идэж болно.


Хэн нэгэн нь ЭЗЭНд галаар өргөсөн тахил болох амьтны өөхийг идвэл, идсэн тэр хүн өөрийн ард олноос таслагдана.


Хэн нэг нь аливаа цусыг идвэл, уг хүн өөрийн ард олноос таслагдах болой” гэв.


Үхсэн хүний бие, цогцост хүрээд өөрийгөө цэвэршүүлээгүй аливаа хүн ЭЗЭНий асрыг бузарлах болно. Тэр хүн Израилиас таслагдах ёстой. Бузарт зориулагдсан ус түүний дээр цацагдаагүйн улмаас тэрээр бузартсан байх болно. Бузар нь түүний дээр хэвээр байх болно.


Харин хүн өөрийгөө шалгаж байгаад талхыг идэг, аяганаас ууг.


Гэсэн ч Саул тэр өдөр юу ч хэлсэнгүй. Учир нь тэр —Түүнд санаандгүй зүйл тохиолдож, тэр биеэ бузарласан биз хэмээн санажээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa