Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 6:6 - Ариун Библи 2004

6 Тэгээд тэр гэмийн төлөөх тахилд зориулан та нарын үнэлгээний дагуу сүргээс согоггүй нэг хуцыг ЭЗЭНд өөрийн гэмийн төлөөх тахил болгон тахилчид авчраад,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

6 Тэгээд тэр ялын тахилд зориулан та нарын үнэлгээний дагуу сүргээс согоггүй нэг хуцыг ЭЗЭНд ялын тахил болгон тахилчид авчраад,

Onani mutuwo Koperani




Леви 6:6
8 Mawu Ofanana  

Тэд эхнэрүүдээ зайлуулахыг амласан бөгөөд гэмтэй учир гэмийнхээ төлөө хонин сүргээс хуцыг тахилд өргөв.


бөгөөд тэд жил бүр газрынхаа үр жимсний дээжийг болон мод бүрийн бүх анхны үр жимснүүдийг ЭЗЭНий өргөөнд авчрахын тулд юм.


Харин хойд зүг уруу харсан танхим бол тахилын ширээний үүргийг сахидаг тахилч нарт зориулагдсан юм. Тэд бол Левийн хөвгүүдээс ЭЗЭНд үйлчлэхээр Түүнд ойртож ирсэн Задокийн хөвгүүд билээ гэв.


Тэгээд тахилч нэг эр хургыг авч, гэмийн төлөөх тахилд зориулан нэг лог тостой хамт авчран тэдгээрийг даллах өргөл болгон ЭЗЭНий өмнө өргөх болой.


Хэрэв хүн үнэнч бус байж, ЭЗЭНий ариун зүйлсийн эсрэг санамсаргүйгээр нүгэл үйлдэх тохиолдолд тэр хүн сүргээс согоггүй нэг хуцыг ЭЗЭНд гэмийн төлөөх тахил болгон авчрах болой. Энэ нь мөнгөн шекелийн (ариун газрын шекел) дагуу та нараар үнэлэгдэх бөгөөд гэмийн төлөөх тахил юм.


Тэр та нарын үнэлгээний дагуу сүргээс согоггүй нэг хуцыг гэмийн төлөөх тахилд зориулан тахилчид авчирна. Тийнхүү тахилч эвлэрүүллийг түүний төлөө, түүний мэдэлгүйгээр эндсэн алдааных нь төлөө хийх бөгөөд тэр нь түүнд уучлагдах болой.


Харин хэрэв тэр хүн хурга өгөх чадалгүй аваас хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг, нэгийг нь нүглийн төлөөх тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан үйлдсэн нүглийнхээ төлөө ЭЗЭНд өөрийн гэмийн төлөөх тахилд авчрах болой.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa