Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 5:16 - Ариун Библи 2004

16 Тэр хүн ариун зүйлийн эсрэг нүгэл үйлдсэнийхээ төлөө нөхөн төлбөрийг төлөх бөгөөд үүн дээрээ дахин тавны нэгийг нь нэмэн түүнийгээ тахилчид өгөх болой. Тахилч гэмийн төлөөх тахилын хуцаар түүний төлөө эвлэрүүллийг хийж, энэ нь түүнд уучлагдах юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

16 Тэр хүн ариун зүйлсийн эсрэг нүгэл үйлдсэнийхээ нөхөн төлбөрийг төлж, үүн дээрээ дахин тавны нэгийг нь нэмэн тахилчид өгөг. Тахилч ялын тахилын хуцаар түүнд эвлэрүүллийг хийж, тэрээр уучлагдах юм.

Onani mutuwo Koperani




Леви 5:16
22 Mawu Ofanana  

Намайг утга учиргүйгээр үзэн ядагчид толгойн үснээс минь ч олон байна. Шударга бусаар миний дайсан болон намайг устгах гэгчид хүчтэй байна. Би хулгайлаагүй зүйлээ буцааж өгөх ёстой болж байна.


Хэрэв хүн, үхэр эсвэл хонь хулгайлж нядалбал, эсвэл зарвал тэрээр үхрийг таван үхрээр, хонийг дөрвөн хониор төлнө.


Гэвч хэрэв хүн ариун өргөлөөс санамсаргүйгээр идэх аваас, түүн дээр түүний тавны нэгийг нэмэн уг ариун өргөлийг тахилчид өгнө.


Гэвч хэрэв тэр хүн түүнийг золихыг хүсвэл, тэр нь түүний үнийн тавны нэгийг нь түүн дээр нэмэх ёстой.


Гэсэн ч хэрэв орон сууцаа ариусгасан нэгэн нь түүнийгээ золихыг хүсвэл тэрээр та нарын үнэлсэн үнийн тавны нэгийг дээр нь нэмнэ. Ингэж орон сууц нь түүнийх болох юм.


Харин хэрэв энэ нь бузар амьтан байх аваас та нарын үнэлсэн үнийн тавны нэгийг дээр нь нэмэн, түүнийг золих болно. Хэрэв энэ нь золигдохгүй байх аваас энэ нь та нарын үнэлсэн үнийн дагуу зарагдана.


Тиймийн тул хэрэв хүн өөрийн өгөх ёстой арван хувийн хэсгийг нь золихыг хүсэх аваас тэрээр түүний тавны нэгийг нь түүн дээр нэмнэ.


Тэр нүглийн төлөөх тахилын буханд хийсэнчлэн мөн тэгж, уг буханд хийнэ. Үүнийг яг тэр ёсоор нь түүнд хийнэ. Тахилч ийнхүү тэдний төлөө эвлэрүүллийг хийж, тэд уучлагдах болно.


Бүх өөхийг нь тэр эвийн тахилуудын өргөлийн өөхийг хийсэнтэй адил тахилын ширээн дээр шатаан уугиулна. Түүний нүглийнх нь хувьд, тахилч ийнхүү түүний төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.


Тэгээд тэр удаахийг нь шатаалт тахил болгон зарлигийн дагуу бэлтгэнэ. Тийнхүү тахилч түүний үйлдсэн нүглийнх нь төлөө түүний өмнөөс эвлэрүүллийг хийх бөгөөд тэр нь уучлагдах болно.


Ингэж тахилч эвлэрүүллийг түүний төлөө, эдгээрийн аль нэгийг үйлдсэн нүглийнх нь төлөө хийх бөгөөд энэ нь түүнд уучлагдах болой. Үлдэгдэл нь идээн өргөлийн адил тахилчийнх болох бөлгөө” гэлээ.


Тэр бас үйлдсэн нүглийнхээ төлөө ЭЗЭНд өөрийн гэмийн төлөөх тахилыг буюу сүргээс эм хурга, эсвэл эм ямааг нүглийн төлөөх тахил болгон авчрах ёстой. Ингэж түүний нүглийн төлөө тахилч түүний өмнөөс эвлэрүүллийг хийнэ.


Тэдний шатаалт тахилыг нядалдаг газарт тэд гэмийн төлөөх тахилыг нядлах ёстой. Цусыг нь тэр тахилын ширээ уруу тойруулан цацна.


Тэр хүн үйлдсэн нүглүүдээ хүлээн зөвшөөрч учруулсан хохирлынхоо нөхөн төлбөрийг бүрэн хийж, үүн дээрээ дахиж тавны нэгийг нь нэмэн, түүнийгээ хохирогчид өгөх ёстой.


Гэвч хэрэв хохирлын нөхөн төлбөр хийгдэх хамаатан уг хохирогчид байхгүй бол хохирлын төлөө хийгдсэн нөхөн төлбөр нь тэр хүний төлөөх эвлэрүүллийг хийхээр ашигласан эвлэрүүллийн хуцаас гадна тахилчид зориулагдан ЭЗЭНд очих ёстой.


Закхай зогсоод Эзэнд —Хараач, Эзэн, өөрийнхөө хөрөнгөний хагасыг би ядууст өгнө. Хэрэв би хэн нэгнээс залилан авсан байвал, түүнийгээ дөрөв дахин нугалж эргүүлэн өгнө гэсэнд


Харин эхлээд дамаскчууд болон иерусалимчуудад, дараа нь Иудейн бүх нутгаар тэрчлэн харь үндэстнүүдэд хүртэл “Та нар гэмшиж, Бурхан уруу эргэн, гэмшилд дүйцэх үйлс бүтээгтүн” хэмээн тунхаглаж байлаа.


Тэд —Хэрвээ та нар Израилийн Бурханы авдрыг буцаах бол юу ч үгүй хоосон буцааж болохгүй. Харин та нар Түүнд гэмийн тахилыг заавал өргөгтүн! Тэгвэл та нар эдгэрч, Бурханы мутар та нараас яагаад салахгүй байгааг та нар мэдэх болно гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa