19 Тэр мөнөөх бухаас бүх өөхийг нь салган, түүнийг тахилын ширээн дээр шатаан уугиулна.
19 Тэр мөнөөх бухаас бүх өөхийг нь салган тахилын ширээн дээр шатаан уугиулна.
Намайг ус шиг асгасан бөгөөд Миний бүх яс мултарсан. Миний зүрх лааны тос адил юм. Тэр нь миний дотор хайлсан.
Гэвч хэрэв тэр эмэгтэй нь хурга олж авах чадалгүй бол хоёр хүүрзгэнэ эсвэл хоёр залуу тагтааг, нэгийг нь шатаалт тахилд, нөгөөг нь нүглийн төлөөх тахилд зориулан авчрах бөгөөд тахилч түүний төлөө эвлэрүүллийг хийхэд эмэгтэй нь цэвэр болно” гэв.
Тахилч алган дахь үлдсэн тосыг цэвэршүүлэгдэгчийн толгой дээр асгана. Тийнхүү тахилч түүний өмнөөс эвлэрүүллийг ЭЗЭНий өмнө хийх ёстой.
Бүх өөхийг нь тэр эвийн тахилуудын өргөлийн өөхийг хийсэнтэй адил тахилын ширээн дээр шатаан уугиулна. Түүний нүглийнх нь хувьд, тахилч ийнхүү түүний төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.
Тэгээд тэр түүний бүх өөхийг эвийн тахилуудын өргөлийн өөхийг салгасантай адил тэр ёсоор салга. Тахилч түүнийг нь тахилын ширээн дээр ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэр болгон шатаан уугиулна. Ийнхүү тахилч түүний төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.
Тэгээд тэр түүний бүх өөхийг эвийн тахилуудын өргөлийн хурганы өөхийг салгасантай адил тэр ёсоор салгах бөгөөд тахилч тэдгээрийг тахилын ширээн дээр ЭЗЭНд галаар өргөх өргөлүүд дээр шатаан уугиулна. Түүний нүглийнх нь хувьд, тахилч ийнхүү түүний төлөө эвлэрүүллийг хийх бөгөөд тэр уучлагдах болно.
Тэр бас үйлдсэн нүглийнхээ төлөө ЭЗЭНд өөрийн гэмийн төлөөх тахилыг буюу сүргээс эм хурга, эсвэл эм ямааг нүглийн төлөөх тахил болгон авчрах ёстой. Ингэж түүний нүглийн төлөө тахилч түүний өмнөөс эвлэрүүллийг хийнэ.
тахилч түүний төлөө эвлэрүүллийг ЭЗЭНий өмнө хийх болно. Түүнийг гэм буруутай болгосон эдгээр хэргийн аль нь ч түүнд уучлагдах болно гэлээ.
Дараа нь тахилч Израилийн хөвгүүдийн бүх чуулганы төлөө эвлэрүүллийг хийх ба тэд уучлагдах болно. Учир нь энэ нь алдаа байсан ба тэд өөрсдийн өргөл, ЭЗЭНд галаар өргөх тахилыг болон алдааныхаа төлөө нүглийн төлөөх тахилыг авчирсан билээ.
Хүү нь Түүний алдрын туяа, Түүний мөн чанарын бодит илэрхийлэл бөгөөд Өөрийн хүчит үгээр бүхнийг барьдаг болой. Тэр нүглүүдийн ариусгалыг гүйцээгээд, дээр байгч Сүр жавхлант Нэгэний баруун гарт залрав.
тэгэх тусмаа мөнх Сүнсээр гэмгүй Өөрийгөө Бурханд өргөсөн Христийн цус нь бидний мөс чанарыг үхсэн үйлсээс цэвэрлэн, амьд Бурханд үйлчлүүлнэ шүү дээ!