Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 26:31 - Ариун Библи 2004

31 Би хотуудыг чинь балгас болгон, ариун газруудыг чинь эзгүйрүүлнэ. Тайвшруулах тааламжит үнэрийг чинь Би үнэрлэхгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

31 Би хотуудыг чинь балгас болгон ариун газруудыг чинь эзгүйрүүлнэ. Тааламжит үнэрийг чинь Би үнэрлэхгүй.

Onani mutuwo Koperani




Леви 26:31
45 Mawu Ofanana  

Тэгэхэд ЭЗЭН тааламжит анхилуун үнэрийг таашаан соёрхож, дотроо айлдсан нь —Би хүн төрөлхтнөөс болж газрыг дахин хэзээ ч хараахгүй. Хүний зүрхний хандлага бүр багаас нь бузар муу байдаг. Би хамаг амьтныг урьдынх шигээ дахин хэзээ ч устгахгүй.


энэ газар хоосорч, эндхийн оршин суугчид хараал болно гэсэн Миний үгийг чи сонсоод, зүрхээ зөөлрүүлж, ЭЗЭН Миний өмнө өөрийгөө даруу болгон, хувцсаа урж, уйлсан учраас чамайг Би сонслоо» гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Дараа нь тэд Бурханы өргөөг шатааж, Иерусалимын хэрмийг нурааж, бүх бэхлэгдсэн барилгуудыг нь галдан шатааж, бүх үнэт хэрэглэлийг нь устгасан юм.


Тэд надад —Энэ мужид олзноос үлдэгсэд нь туйлын зовлон зүдгүүр эдлэн басамжлагдаж байгаа бөгөөд Иерусалимын хэрэм нурж, түүний дааман хаалгууд нь галд шатжээ гэв.


Тэгэхэд би тэдэнд —Та нар бидний байгаа муу нөхцөл байдлыг, Иерусалим эзгүйрч, дааман хаалгууд нь галд шатаагдсан байгааг харж байгаа биз дээ. Ирцгээ, Иерусалимын хэрмийг дахин босгоцгооё. Тэгвэл бид цаашид гутамшиг болохгүй гэв.


Тэгээд би хаанд —Хаан мөнх наслах болтугай. Миний эцэг өвгөдийг тавьсан газар болох тэр хот эзгүйрч, дааман хаалгууд нь галд шатаагдсан байхад миний царай хэрхэн гуниггүй байх билээ? гэв.


Та нарын газар эзгүйрч, та нарын хотууд галд шатаж, тариан талбайг чинь та нарын нүүрэн дээр харийнхан залгиж байна. Харийнхнаар устгагдсан хоосрол.


Дараа нь би —Эзэн минь, хир удах вэ? гэсэнд Тэр хариулан —Хотууд эвдрэн сүйдэж, оршин суугчгүй болж, орон байр эзгүйрч, газар нутаг юу ч үгүй хоосрох хүртэл үргэлжилнэ.


Ариун ард түмэн чинь Таны ариун газрыг богино хугацаанд эзэмшсэн. Бидний дайснууд нураан гишгэсэн.


ЭЗЭН минь. Хэмжээ хязгааргүй бүү хилэгнээч. Нүглийг үүрд бүү дурсаач. Үзэгтүн, одоо хар, бид бүгд Таны ард түмэн.


Үхэр алдаг хүн алуурчинтай адил, хургаар тахил өргөгч хүн нохойн хүзүүг мушгигчтай адил, идээн өргөл өргөгч хүн гахайн цус өргөж байгаа мэт, үнэртнийг уугиулагч хүн шүтээнийг магтагчтай адил юм. Тэд өөрсдийн замаа сонгодог бөгөөд тэдний сэтгэл бузар булай юмсдаа баярладаг шиг


Харин хэрэв та нар эдгээр үгсийг эс дагавал, энэ гэр балгас болно гэдгийг Би Өөрөөрөө тангараглаж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна»”.


Би энэ өргөөг Шило шиг, энэ хотыг ч Би газар дэлхийн бүх үндэстнүүдэд хараал болгоно”» гэж хэл”.


Чи юунд “Энэ өргөө Шило шиг, энэ хот оршин суугчгүй, эзгүй болно” гэж хэлэн ЭЗЭНий нэрээр эш үзүүлэв?” гэцгээв. Бүх ард түмэн ЭЗЭНий өргөөнд Иеремиаг тойрон цугларав.


Намайг харахад, үзэгтүн, арвин жимстэй газар нь цөл бөгөөд бүх хотууд нь ЭЗЭНий өмнө, Түүний ширүүн уур хилэнгийн өмнө нураагдсан байв.


Учир нь ЭЗЭН ингэж тунхаглаж байна. “Бүхэл газар нутаг хоосрох боловч Би бүрмөсөн устгахгүй.


Арслан ой шугуйнаасаа гарч, үндэстнүүдийг устгагч хөдөллөө. Тэрээр газар нутгийг чинь цөлмөхөөр өөрийн газраасаа гарав. Хотуудыг чинь оршин суугчгүй балгас болгоно.


“Түмэн цэргийн ЭЗЭН, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. «Иерусалим болон Иудагийн бүх хотууд дээр Миний авчирсан бүх гай гамшгийг та нар өөрсдөө харсан билээ. Үзэгтүн, энэ өдөр тэд балгас болсон бөгөөд хэн ч тэдний дотор амьдардаггүй.


Тийм учраас Миний уур болон Миний хилэн асгарч, Иудагийн хотуудад ба Иерусалимын гудамжнуудад шатсан бөгөөд тэд энэ өдөр байгаа шигээ балгас болоод зэлүүд газар болсон юм.


Тэрээр ЭЗЭНий өргөө, хааны гэр болон Иерусалимын бүх гэрүүдийг шатаав. Том байшин бүрийг тэрээр галдан шатаасан юм.


Би Иерусалимыг сүйрлийн овоо, цөөвөр чононуудын үүр болгоно. Би Иудагийн хотуудыг оршин суугчидгүй эзгүйрэл болгоно» хэмээв.


Дүүрэн хүнтэй байсан энэ хот юутай ганцаардан сууна вэ? Улс үндэстнүүдийн дунд агуу байсан тэрээр бэлэвсэн эм мэт болжээ! Мужуудын дунд гүнж байсан тэрээр албадлагын ажилчин болжээ!


Түүний бүх үнэт зүйлсийн дээр өстөн гараа сунгав. Учир нь Таны цуглаан уруу нэвтрэх ёсгүй гэж Таны тушаасан үндэстнүүд түүний ариун газар уруу нэвтрэхийг тэрээр харжээ.


Тэрээр цэцэрлэгт хандсан мэт Өөрийн асарт зэрлэгээр хандаж, Өөрийн товлосон хурлын байрыг устгав. Тогтоогдсон баярууд болон амралтын өдрүүдийг ЭЗЭН Сионд мартуулж, Өөрийн уурын зэвүүцэл дотор Тэрээр хаан болон тахилчийг жигшив.


Эзэн Өөрийн тахилын ширээг огоорч, Өөрийн ариун газрыг орхив. Түүний орднуудын хана хэрмүүдийг Тэрээр дайсны гарт өгөв. Тогтоогдсон баярын өдөрт байгаа мэт тэд ЭЗЭНий өргөөнд шуугилджээ.


Хүмүүсийн сууж байсан хотууд балгас болж, газар нь эзгүйрнэ. Тиймээс та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно»” хэмээн өгүүл гэлээ.


Энэ нь тэдний зүрхнүүд хайлж, тэдний бүх дааман хаалган дээр олон хүмүүс унахын тулд юм. Надад гялалзсан илд өгөгдсөн. Өө! Үүнийг аянга мэт цохихоор бүтээж, алахад бэлэн болгож ирлэсэн.


Тэд чамд “Юунд чи гасална вэ?” хэмээн өгүүлбэл, чи “Ирж буй мэдээний учир юм. Хамаг зүрх хайлж, бүх гар суларч, хамаг сүнс доройтож, бүх өвдөг ус мэт хүчгүй болно. Харагтун, тэр нь ирж буй бөгөөд учрах болно” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна» гэв.


“Израилийн гэрт өгүүл. «Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. ”Харагтун. Та нарын хүч чадлын бахархал, нүдний чинь хүслэн, сэтгэлийн чинь баясгалан болох Өөрийн ариун газрыг Би бузарлах гэж байна. Та нарын ардаа орхисон хөвгүүд, охид илдэнд алагдана.


Та нарын бүх оршин суух газруудад хотууд балгас болж, мөргөлийн өндөрлөгүүд хоосорно. Энэ нь танай тахилын ширээнүүд хаягдан эзгүйрч, та нарын шүтээнүүд эвдрэн эцэс болж, та нарын утлагын тахилын ширээнүүд цавчигдан унаж, та нарын ажлууд арчигдахын тулд юм.


Хөгшчүүл, залуус, залуу эмэгтэйчүүд, хүүхдүүдийг болон эмэгтэйчүүдийг ч хүйс тэмтэр. Гэвч тэмдэгтэй хүмүүст бүү хүр. Та нар Миний ариун газраас эхлэгтүн. Тийнхүү тэд сүмийн өмнө байсан ахмадуудаас эхлэв.


Тэгэхэд Небухаднезар хаан нүүрээрээ газар унаж, Даниелд мэхийж ёслон, түүнд зориулан тахил өргөж, анхилуун утлага уугиулахыг тушаав.


Исаакийн мөргөлийн өндөрлөгүүд эзгүйрч, Израилийн ариун газрууд нь хоосон хэвтэх болно. Дараа нь Би Иеробоамын гэрийн эсрэг илдтэйгээр босох болно”.


Тийм учраас та нараас болж Сион нь талбай мэт хагалагдаж, Иерусалим нь сүйрлийн овоо болж, сүмийн уул нь ойн модот өндөр газрууд болно.


“Би үндэстнүүдийг таслав. Тэдний булант цамхгууд балгас болжээ. Би тэдний гудамжуудыг эзгүйрүүлсэн бөгөөд хэн ч түүгээр өнгөрөхгүй. Тэдний хотууд нь хүнгүй, оршин суугчгүй хоосон хаягджээ.


Илдний ирээр тэд унагаагдаж, бүх үндэстнүүд уруу цөлөгдөнө. Харь үндэстний цаг гүйцэх хүртэл Иерусалим харь үндэстнүүдийн хөл доор талхлагдах болно.


“Назарын Есүс энэ газрыг устгана, Мосегийн бидэнд уламжлуулж өгсөн ёс заншлыг өөрчилнө” гэж түүний ярихыг бид сонссон гэжээ.


Хэрэв бид үнэний мэдлэгийг хүлээн авсны дараа санаатайгаар нүгэл үйлдвэл нүглийн төлөөх тахил цаашид үлдэхгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa