Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 26:19 - Ариун Библи 2004

19 Би мөн та нарын хүч чадалдаа эрдсэн бардамналыг буулган эвдэнэ. Бас Би тэнгэрийг чинь төмөр мэт, газрыг чинь хүрэл мэт болгоно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

19 Хүч чадалдаа эрдсэн бардамналыг чинь Би буулган эвдэнэ. Би тэнгэрийг чинь төмөр мэт, газрыг чинь хүрэл мэт болгоно.

Onani mutuwo Koperani




Леви 26:19
20 Mawu Ofanana  

Гилеадын суурьшигчдын нэг тишбе хүн Елиа Ахабт —Миний хүндэтгэдэг Израилийн Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш бороо ч орохгүй, шүүдэр ч буухгүй болно гэв.


Тэд Таны эсрэг нүгэл үйлдсэнээс болж тэнгэр хаагдаж, хур бороо үгүй болоход тэд энэ газар уруу чиглэн залбирч, Таны нэрийг хүлээн зөвшөөрч, Та тэднийг зовооход тэд нүглээсээ эргэвэл,


Бардам ба ихэмсэг, өргөгдсөн хүн бүрийг басамжлах өдөр түмэн цэргийн ЭЗЭНд бий.


Усанд сэлэгч сэлэхийн тулд гараа дэлгэдэг шиг тэрээр гараа тэдний дунд дэлгэнэ. Гэвч түүний омгийг, гарын заль мэхнийх нь хамт номхтгоно.


Өндөрт залрагчдыг Тэрээр номхтгож, халдашгүй хотыг доройтуулан, газарт унаган шороонд шиднэ.


Ефраимын архичдын бардам титэм болон үржилт хөндийн аман дахь гундмал цэцэг болох түүний цуутай гоо үзэсгэлэн нь дарсанд цохигдсон хүмүүс хөөрхийлөлтэй еэ!


“ЭЗЭН ингэж айлдаж байна. ”Яг үүнчлэн Би Иудагийн бардам занг болон Иерусалимын их бардам занг устгана.


Тиймээс аадар бороо саатаж, хаврын бороо ч орсонгүй. Гэлээ ч чи янхны духтай бөгөөд ичих нүүргүй болжээ.


“Израилийн гэрт өгүүл. «Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. ”Харагтун. Та нарын хүч чадлын бахархал, нүдний чинь хүслэн, сэтгэлийн чинь баясгалан болох Өөрийн ариун газрыг Би бузарлах гэж байна. Та нарын ардаа орхисон хөвгүүд, охид илдэнд алагдана.


ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «Үнэхээр, Египетийг түшиглэгчид унаж, түүний хүч чадлын бахархал нь доош унана. Мигдолоос Сиене хүртэл тэд түүний дотор илдэнд алагдах болно» гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.


Би тэр газрыг эзгүйрүүлж, балгас болгож, түүний хүч чадлын бардамнал нь үгүй болно. Израилийн уулс нь хоосорч, тийнхүү хэн ч түүгээр үл өнгөрнө.


Тиймээс Би үндэстнүүдийн хамгийн мууг нь авчирч, тэдний гэрүүдийг эзлүүлнэ. Би бас хүчит нэгний бардамналыг зогсоож, тэдний ариун газрууд бузарлагдана.


Одоо Небухаднезар би тэнгэрийн Хааныг магтан, өргөмжлөн, хүндэлж байна. Учир нь Түүний бүх үйлс үнэн бөгөөд Түүний замууд зөв билээ. Тэрээр бардам явж буй хүнийг даруу болгож чадна.


Миний эсрэг тэрсэлсэн та нарын бүх үйлдлээс болж ямар ч ичгүүрийг тэр өдөр та нар мэдрэхгүй байх болно. Учир нь Би та нарын дундаас бардам, хөөрүү хүмүүсийг чинь зайлуулахад та нар Миний ариун уулан дээр дахин хэзээ ч ихэмсэг байхгүй.


Харин Би та нарт үнэнээр хэлье. Елиагийн өдрүүдэд гурван жил зургаан сарын турш тэнгэр хаагдан бүх газар их өлсгөлөн болох үед Израильд бэлэвсэн эмэгтэйчүүд олон байсан.


Тэгвэл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэн тэнгэрийг хаагаад бороо орохгүй, газраас үр тариа ч ургахгүй болно. Та нар ЭЗЭНий өгч буй сайн газраас даруй устана.


Чиний толгой дээрх тэнгэр нь хүрэл болж, чиний доорх газар нь төмөр болно.


ЭЗЭНий авдар булаагдаж, Елигийн хоёр хөвгүүн Хофни, Финехас нар үхэв.


Ард олныг хуаранд буцаж ирэхэд Израилийн ахлагчид —ЭЗЭН яагаад өнөөдөр биднийг филистчүүдийн өмнө ялагдалд хүргэв? Шилогоос ЭЗЭНий гэрээний авдрыг өөрсдөдөө авчиръя. Тэр нь бидний дунд ирж, биднийг дайснуудын гараас аврах юм хэмээн өгүүлжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa