11 Түүнээс гадна, Би та нарын дунд Өөрийн орших газрыг барьж Миний сэтгэл та нарыг үл жигшинэ.
11 Би та нарын дунд орших газраа барьж, Миний сэтгэл та нарыг үл жигшинэ.
Би Израилийн бүх хөвгүүдтэй явж ирсэн ямар ч газарт, Өөрийн ард түмэн Израилийг хариул хэмээн тушаасан Израилийн овгуудын нэгд нь ”Яагаад та нар Надад хуш модоор өргөө барьсангүй вэ?” хэмээн хэлсэн гэж үү?» гэж хэлэгтүн.
Би Израилийн хөвгүүдийн дунд оршиж, Өөрийн ард түмэн болсон Израилийг орхихгүй гэв.
Би үнэхээр Таны үүрд мөнх орших газар, сүрлэг өргөөг Танд барьж босголоо хэмээн өгүүлэв.
Гэвч Бурхан газар дээр оршино гэж үү? Харагтун, тэнгэр болон дээд тэнгэр ч гэсэн Таныг багтааж чадахгүй. Тэгвэл Миний барьсан энэ өргөө хэчнээн ч өчүүхэн юм бэ!
Тиймээс ЭЗЭНий уур хилэн Өөрийнхөө хүмүүсийн эсрэг асаж, Тэр Өөрийн өвийг жигшсэн.
Түүний асар Салемд бий. Түүний орших газар ч бас Сионд бий.
Бурхан сонсоод, уур хилэнгээр дүүрч, Израилийг ихэд үзэн ядсан.
Би тэдний дунд оршин байхын тулд Надад зориулан тэд ариун газрыг бариг.
Би Израилийн хөвгүүдийн дунд оршиж, тэдний Бурхан болно.
Би бол тэдний дунд оршихын тулд Египетийн газраас тэднийг авчирсан, тэдний Бурхан ЭЗЭН мөн гэдгийг тэд мэдэх болно. Би бол тэдний Бурхан ЭЗЭН юм.
Өөрийнхөө нэрийн төлөө биднийг бүү жигшээч! Өөрийн алдрын сэнтийг бүү шившиг болгооч! Бидэнтэй байгуулсан Өөрийн гэрээг санаж, бүү цуцлаарай!
Эзэн Өөрийн тахилын ширээг огоорч, Өөрийн ариун газрыг орхив. Түүний орднуудын хана хэрмүүдийг Тэрээр дайсны гарт өгөв. Тогтоогдсон баярын өдөрт байгаа мэт тэд ЭЗЭНий өргөөнд шуугилджээ.
Ингэж та нар Намайг Израилийн дунд байгааг, мөн Намайг та нарын Бурхан ЭЗЭН бөгөөд өөр хэн ч байхгүй гэдгийг мэдэх болно. Миний ард түмэн хэзээ ч ичгүүрт унахгүй.
Түүнээс гадна, та нарын өмнөөс Миний хөөн гаргах үндэстний ёс заншлуудыг та нар дагах ёсгүй. Учир нь тэд эдгээр бүх зүйлсийг хийснээс болж Би тэднийг жигшсэн юм.
хэрэв үүний оронд та нар Миний тогтоолуудыг үл тоомсорлон, хэрэв та нарын сэтгэл чинь Миний зарлигуудыг жигшин, Миний бүх тушаалуудыг биелүүлэхгүй байснаараа Миний гэрээг зөрчвөл,
Учир нь уг нутаг нь тэднээр орхигдож, тэдний байхгүйд эзгүйрэх зуураа амралтдаа ханах болно. Энэ үед тэд өөрсдийн нүгэл хилэнцийг залруулсаар байна. Учир нь тэд Миний зарлигуудыг үл тоомсорлон, тэдний сэтгэл Миний тогтоолуудыг жигшсэн билээ.
Гэсэн хэдий ч дайсныхаа нутагт байх үед нь Би тэднийг орхихгүй, тэдэнтэй байгуулсан Өөрийн гэрээг зөрчин тэднийг устгачихаар жигшихгүй. Учир нь Би бол ЭЗЭН, тэдний Бурхан.
Дараа нь Би ганц сарын дотор гурван хоньчинг хядав. Учир нь миний сэтгэл тэднийг тэвчсэнгүй, тэдний сэтгэл ч надаас болж ядрав.
Та нар ч гэсэн Сүнс дотор Бурханы орших газар болохоор Христ дотор хамтдаа байгуулагдаж байна.
ЭЗЭН үүнийг хараад, үзэн ядсан билээ. Яагаад гэвэл хөвгүүд охид нь Түүнийг хилэгнүүлсэн юм.
Харин хэрэв эзэмшлийн нутаг тань цэвэр бус байгаа бол, ЭЗЭНий асар оршин буй ЭЗЭНий эзэмшлийн нутаг уруу гатлан ирж, бидний дунд оршин суугаач. Харин бидний Бурхан ЭЗЭНий тахилын ширээнээс өөр тахилын ширээг өөрсдөдөө босгон ЭЗЭНий болон бидний эсрэг бүү тэрслэн босогтун.
Тэгээд тахилч Елеазарын хүү болох Финехас нь Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хөвгүүдэд хэлсэн нь —ЭЗЭН бидний дунд байгааг өнөөдөр бид мэднэ, учир нь та нар ЭЗЭНий эсрэг энэ итгэлгүй үйлийг үйлдээгүй юм. Та нар Израилийн хөвгүүдийг ЭЗЭНий гараас аварлаа гэв.
Сэнтийнээс чанга дуу гарахыг би сонсов. —Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд Түүний ард түмэн болж, Бурхан Өөрөө тэдний дунд байж [тэдний Бурхан нь болно].
Тиймээс тэд Бурханы сэнтийн өмнө байдаг бөгөөд Түүний сүм дотор өдөр шөнөгүй Түүнд үйлчилдэг юм. Сэнтийд Залрагч асраараа тэднийг дээгүүр нь бүрхэнэ.