Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 25:48 - Ариун Библи 2004

48 тэр нь худалдагдсаныхаа дараа золилтын эрхтэй байх юм. Ах дүү нарынх нь нэг нь түүнийг зольж болох,

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

48 тэрээр худалдагдсаныхаа дараа золигдож болно. Ах дүү нарынх нь нэг нь түүнийг золих

Onani mutuwo Koperani




Леви 25:48
9 Mawu Ofanana  

Эш үзүүлэгчдийн хөвгүүдийн эхнэрүүдээс нэгэн эмэгтэй Елиша уруу хашхиран, —Таны зарц болох миний нөхөр нас барсан бөгөөд түүнийг ЭЗЭНээс эмээдэг байсныг та мэдэх билээ. Зээлдүүлэгч миний хоёр хүүхдийг өөрийн боолоо болгон авахаар ирсэн юм гэжээ.


Бидний махан бие бидний ах дүү нарын махан биетэй адил, бидний хүүхдүүд тэдний хүүхдүүдтэй адил билээ. Гэсэн ч харцгаа, бид хөвгүүд, охидоо боол болгохоор хүчилж, манай охидын зарим нь аль хэдийн боолчлогдож байгаа. Бид яаж ч чадахгүй байна. Учир нь бидний тариан талбай, усан үзмийн төглүүд бусдынх болжээ”.


Би тэдэнд —Бид үндэстнүүдэд худалдагдсан иудей ах дүүсээ өөрсдийн чадах чинээгээрээ чөлөөлсөн билээ. Одоо бидэнд худалдагдахын тулд та нар ах дүүсээ худалдах гэж үү? гэсэнд тэд чимээгүй болж, хэлэх үгээ ч олж чадсангүй.


Хэрэв ах дүү чинь ядуурснаас болж, эзэмшил газрынхаа хэсгийг зарах аваас түүний хамгийн ойрын хамаатан нь ирж, ах дүүгийнхээ зарсныг нь золих учиртай.


Нутгийн чинь хүн ядуурч, та нарын хажууд түүний хөрөнгө нь хүрэхгүй тохиолдолд та нар түүнийг өөрсөдтэйгөө хамт амьдруулахын тулд түүнийг гадаадынхан буюу түр суугчийн адил тэтгэгтүн.


Хэрэв та нартай хамт байгаа харийн хүн, эсвэл түр суугчдын хөрөнгө нь хангалттай болж, түүний хажууд нутгийн чинь хүн ядуурснаас болж, та нартай хамт түр сууж буй харийн хүнд эсвэл харь ургийн үр удамд өөрийгөө зарвал,


эсвэл түүний авга, эсвэл нагац нь, эсвэл түүний авгын, эсвэл нагацын хүү нь түүнийг зольж болох, эсвэл түүний ургаас, цусан төрлийнх нь нэг хүн түүнийг зольж болох юм. Эсвэл хэрэв тэр нь хөрөнгөжих аваас өөрийгөө зольж болох юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa