Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 25:43 - Ариун Библи 2004

43 Түүнийг хатуу ширүүнээр захиралгүй, харин өөрсдийн Бурханыг хүндэл.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

43 Түүнийг хатуу ширүүнээр бүү захир, харин Бурханаасаа эмээ.

Onani mutuwo Koperani




Леви 25:43
23 Mawu Ofanana  

Гурав дахь өдөр нь Иосеф тэдэнд хандаж —Би Бурханаас эмээдэг тул та нар ийм нэг юм хийгээд амиа аварцгаа.


Одоо та нар Иуда, Иерусалимын хүмүүсийг өөрсдөдөө эрэгтэй, эмэгтэй боолууд болгон захирахаар төлөвлөж байгаа. Үнэхээр ЭЗЭН Бурханыхаа эсрэг хандсан нүгэл хилэнц та нарт өөрсдөд чинь байхгүй гэж үү?


Хэрэв, тэд миний эсрэг гомдоллох үед би өөрийн боолууд, эсвэл шивэгчдийн маргааныг үл тоомсорлосон бол,


Бурханыг босоход би юу хийж чадахсан бэ? Хариуцлага тооцохоор Тэрээр намайг дуудахад би Түүнд юу гэж хариулах билээ?


Харин эх баригчид Бурханаас эмээж, Египетийн хааны тушааснаар хийлгүй, харин хөвгүүдийг амьд үлдээв.


Эх баригчид Бурханаас эмээсэн тул Тэр тэдэнд гэр бүл бий болгон өгөв.


Урт хугацаа өнгөрч, Египетийн хаан нас барав. Израилийн хөвгүүд боолчлолоос болж санаа алдан, уйлжээ. Боолчлолоос болж тусламж гуйсан тэдний хашхираан Бурханд хүрэв.


ЭЗЭН —Египетэд байгаа Өөрийн ард түмний зовлонг Би сайтар харж, дарлагчдаас нь болсон тэдний хашхирааныг сонслоо. Би тэдний зовлонг мэдсэн.


Үзэгтүн, Израилийн хөвгүүдийн хашхираан Надад хүрсэн. Цаашилбал египетчүүд тэднийг хэрхэн дарлаж байгааг ч Би харсан.


Израилийн хөвгүүдийн харгалзагчид зодуулж —Та нар өчигдөр, өнөөдөр яагаад урьдын адил тоогоор тоосго хийж гүйцэтгээгүй вэ? гэж асуугдав. Тэднийг Фараоны ажлын дарга нар томилсон ажээ.


Би Өөрийн ард түмэнд хилэгнэн, Өөрийн өвийг жигшсэн. Би тэднийг чиний гарт өгөв. Чи тэдэнд өршөөл үзүүлсэнгүй, бүр өтгөст ч хүнд буулгыг өгөв.


«Бидний мацаг барихыг яагаад Та хараагүй юм бэ? Бид өөрсдийгөө номхон даруу болгож байгааг яагаад Та ажиглаагүй юм бэ?» гэдэг. Үзэгтүн, та нар мацаг барих өдрөө өөрсдийн хүслээ дагадаг бөгөөд бүх ажилчдаа мөлждөг.


Эмгэгтэй нэгнийг та нар эс тэнхрүүлж, өвчтэйг нь та нар эс эдгээн, гэмтсэнийг та нар үл боож, бутарсныг та нар эс буцааж, гээгдсэнийг эс хайв. Харин та нар тэднийг хүчээр, хатуу ширүүнээр ноёлов.


Тиймээс та нар бие биедээ бурууг хийлгүй, харин өөрсдийн Бурханаас эмээгтүн. Учир нь Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.


Учир нь израильчууд бол Египетийн нутгаас Миний гарган авчирсан Миний зарц нар болой. Тэд боолын худалдаанд зарагдах ёсгүй.


Та нарын авч болох эр, эм боолуудын хувьд, та нар эргэн тойрныхоо үндэстнүүдээс эр, эм боолуудыг авч эзэмшиж болно.


Тэдгээрийг та нар өөрсдийнхөө дараах хөвгүүддээ эзэмшил болгон хүлээн авахаар гэрээслэн өгч болох бөгөөд тэдгээрийг насан туршийн боолууд болгон ашиглаж болно. Харин Израилийн хөвгүүд болох нутгийн чинь хүний тухайд бол, та нар бие биеэ хатуу ширүүнээр захирах ёсгүй.


Тэр нь жилээс жилд хөлслөгдсөн хүн мэт түүнтэй хамт байх ёстой. Тэр нь та нарын нүдэн дээр түүнийг хатуу ширүүн захирах ёсгүй.


Дараа нь шүүлтийг хийхээр Би та нарт ойртох болно. Би мэргэлдэг хүмүүс, садарлагчид, хуурамчаар тангараглагчид, хөлсний ажилчны хөлсийг луйвардан, бэлэвсэн эмэгтэй ба өнчин хүүхдийг дарлагчид, харь хүнийг дарамталдаг хүмүүс болон Надаас эмээдэггүй хүмүүсийн эсрэг шуурхай гэрч байх болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Эзэд ээ, үүний адил боолууддаа ханд. Тэдний болон та нарын Эзэн тэнгэрт байгааг болон Түүний ялгаварладаггүй болохыг ойлгон, айлгаж сүрдүүлэхээ боль.


Тэд ЭЗЭН Бурханаас чинь айсангүй. Та нарыг аян замдаа ядарч зүдэрч явахад чинь уулзаад, ард чинь хоцорч явсан сул дорой хүмүүс уруу довтолсон билээ.


Эзэд ээ, та нар бас тэнгэрт Эзэнтэй гэдгээ мэдэж боолууддаа шударга ёс, тэгш эрхийг соёрх.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa