Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 25:39 - Ариун Библи 2004

39 Хэрэв нутгийн чинь хүн ядуурснаас болж та нарын дунд өөрийгөө чамд худалдах аваас түүнийг боолын үйлчлэлд бүү оруулагтун.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

39 Хэрэв та нарын дундах ах дүү чинь ядуурснаас болж өөрийгөө чамд худалдах аваас түүнд боолын үйлчлэлийг бүү тох.

Onani mutuwo Koperani




Леви 25:39
16 Mawu Ofanana  

Харин Соломон Израилийн хөвгүүдээс боолчлоогүй. Тэдгээр нь дайчид ба түүний түшмэд, ноёд, цэргийн жанжид, тэрэг хариуцсан алба хаагчид болон, морьтонгууд байсан.


Эш үзүүлэгчдийн хөвгүүдийн эхнэрүүдээс нэгэн эмэгтэй Елиша уруу хашхиран, —Таны зарц болох миний нөхөр нас барсан бөгөөд түүнийг ЭЗЭНээс эмээдэг байсныг та мэдэх билээ. Зээлдүүлэгч миний хоёр хүүхдийг өөрийн боолоо болгон авахаар ирсэн юм гэжээ.


Одоо та нар Иуда, Иерусалимын хүмүүсийг өөрсдөдөө эрэгтэй, эмэгтэй боолууд болгон захирахаар төлөвлөж байгаа. Үнэхээр ЭЗЭН Бурханыхаа эсрэг хандсан нүгэл хилэнц та нарт өөрсдөд чинь байхгүй гэж үү?


Бидний махан бие бидний ах дүү нарын махан биетэй адил, бидний хүүхдүүд тэдний хүүхдүүдтэй адил билээ. Гэсэн ч харцгаа, бид хөвгүүд, охидоо боол болгохоор хүчилж, манай охидын зарим нь аль хэдийн боолчлогдож байгаа. Бид яаж ч чадахгүй байна. Учир нь бидний тариан талбай, усан үзмийн төглүүд бусдынх болжээ”.


Тэдэнд оноосон хүнд хүчир ажлууд болох шавар зуурах, тоосго цохих болон хээрийн янз бүрийн ажлаар египетчүүд тэдний амьдралыг гашуун зовлонтой болгов.


Хэрэв чи еврей боол худалдан авбал, тэр зургаан жил зарагдах ёстой. Харин долоо дахь жилдээ тэр хөлс мөнгө төлөлгүйгээр чөлөөлөгдөнө.


Харин түүний дээр нар гарсан байсан бол түүний төлөө цус урсгасан гэмийн шийтгэл байна. Хулгайч заавал нөхөн төлөх ёстой. Хэрэв түүнд юу ч байхгүй бол хулгай хийснийх нь төлөө түүнийг худалдах ёстой.


(Учир нь олон үндэстнүүд болон агуу их хаад тэднээс, тэднийг хүртэл боол болгоно. Би тэдэнд тэдний үйлс болон тэдний гарын үйлдлийн дагуу нөхөн төлнө.)» хэмээв”.


Өөрийнх нь газар нутгийн цаг иртэл бүх үндэстнүүд түүнд, түүний хөвгүүнд болон түүний ач нарт үйлчлэх болой. Дараа нь олон үндэстнүүд болон их хаад түүнийг өөрсдийн зарц болгоно.


Тэр өдөр Би тэдний хүзүүн дээрээс түүний буулгыг эвдлэн авч, дөнгийг нь тастана. Харийнхан тэднийг дахин өөрсдийн боолоо үл болгоно» гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


”Долоон жилийн эцэст та нарын хүн нэг бүр нь та нарт зарагдсан бөгөөд зургаан жил та нарт үйлчилсэн еврей ах дүүгээ чөлөөлж, түүнийг өөрөөсөө эрх чөлөөтэйгөөр явуулах ёстой. Харин та нарын эцэг өвгөд Намайг дагаагүй, Надад чихээ тавиагүй юм.


Иерусалимд байсан бүх хүнд эрх чөлөөг тунхаглахын тулд Зедекиа тэдэнтэй гэрээ байгуулсны дараа ЭЗЭНээс Иеремиад үг иржээ.


Хүн бүр өөрийн эрэгтэй, эмэгтэй боол болох еврей эрэгтэй, эсвэл еврей эмэгтэйг чөлөөлөх ёстой байв. Ингэснээр хэн ч өөрийн ах дүү болох Иудей хүнийг боолчлолд барихгүй байх байв.


Тэдгээрийг та нар өөрсдийнхөө дараах хөвгүүддээ эзэмшил болгон хүлээн авахаар гэрээслэн өгч болох бөгөөд тэдгээрийг насан туршийн боолууд болгон ашиглаж болно. Харин Израилийн хөвгүүд болох нутгийн чинь хүний тухайд бол, та нар бие биеэ хатуу ширүүнээр захирах ёсгүй.


Харин түүнд өрөө төлөх юм байхгүй тул эзэн нь түүнийг эхнэр, хүүхдүүдийнх нь хамт хамаг юмтай нь худалдаад өрийг нь барагдуулахыг тушаажээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa