Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 25:30 - Ариун Библи 2004

30 Харин хэрэв бүтэн жилийн хугацаанд эзэн нь түүнийг буцаан худалдаж авахгүй байх аваас хэрэмтэй хотод байгаа тэр сууц түүнийг худалдан авагчид болон үр хүүхдэд нь бүрэн хөдөлшгүйгээр шилжүүлэгдэх болой. Энэ нь эврийн бүрээдэлтээр ч хуучин эзэндээ буцан очихгүй болой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

30 Хэрэв бүтэн жилийн хугацаанд үүнийг золихгүй байх аваас хэрэмтэй хотод байгаа тэр сууц худалдан авагч хүнд болон хамаг үеийнхэнд нь мөнхөд үлдэх бөгөөд эвэр бүрээдэлтээр ч түүнээс буцаан авагдахгүй.

Onani mutuwo Koperani




Леви 25:30
3 Mawu Ofanana  

Гэвч хэрэв тэр хүн газраа өөртөө буцааж авахад хүрэлцэхүйц хөрөнгийг олж чадахгүй аваас, түүний зарсан зүйл нь эврийн бүрээдэлтийн жилийг хүртэл түүнийг нь худалдан авагчийн гарт үлдэнэ. Харин эврийн бүрээдэлтээр энэ нь хуучин эзэндээ буцан очих ба тэр хүн өөрийн эзэмшил газартаа буцаж ирэх юм.


Үүний адил хэрэв хүн нь хэрэмтэй хот доторх орон сууцаа зарах аваас түүний золилтын эрх нь зарснаас нь хойших бүтэн жилд хүчинтэй байх болой. Түүний золилтын эрх нь бүтэн жил үргэлжлэх юм.


Гэсэн ч тойрсон хэрэмгүй тосгодын орон сууцнууд нь хөдөөгийн талбайтай адил зольж болох бөгөөд тэд эврийн бүрээдэлтээр хуучин эзэндээ буцан очих юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa