Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 25:19 - Ариун Библи 2004

19 Тэгвэл газар өөрийн үр шимийг гаргах болно. Ингэснээр та нар цадтал идэн, түүн дээр аюулгүй амьдарч чадна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

19 Тэгвэл газар үр шимээ гаргах бөгөөд та нар цадтал идэж, түүн дээр аюулгүй амьдарна.

Onani mutuwo Koperani




Леви 25:19
17 Mawu Ofanana  

Харагтун, ЭЗЭН миний аав Давидад “Би чиний оронд сэнтийд чинь суулгах чиний хүүгээр Өөрийн нэрэнд зориулан өргөө бариулна” гэж айлдсаны дагуу миний Бурхан ЭЗЭНий нэрэнд би өргөө барих гэж байна.


Газар ургацаа ургуулан гаргажээ. Бурхан, бидний Бурхан биднийг ерөөдөг.


Үнэндээ ЭЗЭН сайныг өгөх бөгөөд Бидний газар нутаг ургацаа ургуулна.


Харин намайг сонсдог хүн аюулгүй байж, Хорон муугийн айдас хүйдэсгүй амар тайван амьдарна”.


Хэрэв та нар зөвшөөрч, дуулгавартай дагавал, энэ газрын хамгийн сайныг иднэ.


Дараа нь газарт тариалах та нарын үрслэгээнд зориулан Тэр бороо оруулна. Газрын ургац буюу хоол хүнс элбэг дэлбэг болно. Тэр өдөр та нарын мал сүрэг уудам бэлчээрт идээшилнэ.


Та нар үндэстнүүдийн дунд өлсгөлөнгийн доромжлолыг дахин авахгүйн тулд Би модны үр жимс болон тариан талбайн ургацыг арвин болгоно.


Үтрэмүүд тариагаар дүүрч, торхнууд усан үзмийн шинэ дарс болон тосоор бялхах болно.


Та нар идэх юмаар хангалуун байх бөгөөд цатгалан болж, та нарт гайхамшгийг хийж өгсөн өөрсдийн Бурхан ЭЗЭНий нэрийг магтах болно. Тэгээд Миний ард түмэн хэзээ ч ичгүүрт унахгүй.


Нутаг дээрээ аюулгүй амьдрахын тулд та нар Миний тогтоолыг даган мөрдөж, Миний зарлигийг сахин ингэснээр биелүүлэгтүн.


Гэвч та нар «Хэрэв бид тариалахгүй, эсвэл өөрсдийн ургацыг хураахгүй юм бол долоо дахь жилд юу идэх вэ?» хэмээн асуувал


Би та нарт цаг улиралд нь бороог өгөх болно. Ингэснээр газар нь үр шимээ өгч, талбайн модод нь жимслэх юм.


Үнэхээр та нарын тариа цайруулалт чинь усан үзмийн хураалт хүртэл үргэлжилж, усан үзмийн хураалт чинь тариалалтын цагийг хүртэл үргэлжлэх болно. Ингэж та нар хүнсээ цадтал идэж, нутаг дээрээ аюулгүйгээр амьдрах болно.


Бас та нарыг айлгах нэгэнгүй та нарыг хэвтүүлэхийн тулд Би нутагт чинь амар тайвныг соёрхох болно. Би мөн аюултай араатан амьтдыг нутгаас чинь үгүй болгох бөгөөд ямар ч илд нутгаар чинь дайран өнгөрөхгүй.


Харин та нар Иорданыг гатлан, ЭЗЭН Бурханыхаа та нарт өв болгон өгч буй тэр газар суух болно. Тэр эргэн тойрны чинь дайснуудаас чамайг ангижруулан, чи айх аюулгүй амьдрах болно.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa