Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 24:9 - Ариун Библи 2004

9 Энэ нь Аарон болон түүний хөвгүүдэд зориулагдах бөгөөд тэд түүнийг ариун газарт идэх болой. Учир нь энэ нь ЭЗЭНий галаар өргөх өргөлүүдээс, түүний мөнхийн хувиас түүнд хамгийн ариун юм гэлээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

9 Энэ нь Аарон болон түүний хөвгүүдийнх бөгөөд тэд үүнийг ариун газарт идэх болой. Учир нь ЭЗЭНд өргөх галан тахилуудаас түүнд ариунаас ариун, мөнхийн хувь ногдол нь энэ юм гэлээ.

Onani mutuwo Koperani




Леви 24:9
17 Mawu Ofanana  

Хурлын майханд, гэрчлэлийн урд буй хөшигний гадна талд Аарон ба түүний хөвгүүд оройноос өглөө хүртэл ЭЗЭНий өмнө үүнийг ёсоор нь сахих ёстой. Энэ нь Израилийн хөвгүүдэд тэдний үе удмыг дамжин мөнхийн ёслол байх болтугай.


Тэгээд Мосе нь Аарон болон түүний амьд үлдсэн хөвгүүд болох Елеазар Итамар нартай ярин —ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдээс үлдсэн идээн өргөлийг авч, түүнийг исгэгдээгүйгээр нь тахилын ширээний хажууд идтүгэй. Учир нь энэ бол хамгийн ариун юм.


Та нар юунд нүглийн төлөөх тахилыг өнөөх ариун газарт идсэнгүй вэ? Учир нь энэ бол хамгийн ариун агаад Тэр түүнийг та нарт цуглааны гэмийг үүрүүлэхээр, тэдний төлөө эвлэрүүллийг ЭЗЭНий өмнө хийлгэхээр өгсөн болой.


Тэр нь өөрийн Бурханы талхнаас хамгийн ариун болон ариуны аль алийг нь идэж болох боловч,


Израиль эмэгтэйн хүү Израилийн хөвгүүдийн дунд гарч ирэв. Түүний эцэг нь египет хүн байлаа. Хуаранд израиль эмэгтэйн хүү болон израиль эр бие биетэйгээ муудалцав.


Энэ нь үеийн үед, амьдрах газар бүрд чинь улиран үргэлжлэх зарлиг болой. Та нар аливаа өөх болон аливаа цус бүү ид” гэлээ.


Тэгээд тэр хувцсаа тайлан, өөр хувцас өмсөөд, үнсийг хуарангийн гадна цэвэр газарт аваачих ёстой.


Үлдэгдлийг нь Аарон болон түүний хөвгүүд идэх бөлгөө. Энэ нь исгээгүй боовтой адил, ариун газарт идэгдэх ёстой. Тэд үүнийг хурлын майхны хашаан дотор иднэ.


Аарон болон түүний хөвгүүдэд тушаан хэлэгтүн. “Шатаалт тахилын хууль нь ийм юм. Шатаалт тахил нь өглөө болтол бүхэл шөнөжин тахилын ширээн дээрх зуухан дээр байх бөгөөд тахилын ширээн дээрх гал түүн дээр шатсаар байх ёстой.


Хурлын майхны үүдэнд бүх цуглааныг цуглуул гэв.


Тэгээд Мосе нь Аарон болон түүний хөвгүүдэд хэлсэн нь —Махыг хурлын майхны үүдэнд буцалгаж, миний тушаан “Аарон болон түүний хөвгүүд үүнийг идэх болно” хэмээн хэлсэн ёсоор түүнийг сахил хүртээх ёслолын тахилын сагсанд байгаа талхтай хамт идэгтүн.


“Гэвч та нар «ЭЗЭНий ширээ нь бузарлагдсан. Түүний үр жимс, хоол хүнснийх нь хувьд гэвэл тэр нь жигшигдсэн» гэж хэлснээрээ та нар түүнийг бузарлаж байна.


Давид Бурханы гэрт орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох ариусгасан талхнаас тэр болон түүнтэй хамт байгсад нь идсэн шүү дээ.


Тэргүүн тахилч Абиатарын үед тэр Бурханы гэрт ороод, тахилч нараас өөр хэн ч идэж үл болох ариусгасан талхыг идсэн төдийгүй, бас хамт байсан хүмүүстээ өгсөн шүү дээ гээд,


Тэр Бурханы гэрт орж, зөвхөн тахилч нараас өөр хэн ч идэж үл болох ариусгасан талхнаас авч идсэн төдийгүй мөн нөхөддөө өгсөн шүү дээ гээд,


Тийнхүү тахилч түүнд ариусгасан талхыг өгөв. Учир нь тэнд оронд нь халуун талх тавихаар ЭЗЭНий өмнөөс салгаж авсан оршихуйн талхнаас өөр талх байсангүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa