Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 23:4 - Ариун Библи 2004

4 ЭЗЭНий товлосон үеүд болох ариун цугларалтууд нь эдгээр юм. Товлогдсон үеүдэд нь та нар зарлах ёстой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

4 Эдгээр нь ЭЗЭНий баярууд буюу ариун цуглаанууд бөгөөд та нар товлосон цагт үүнийг зарлан дуудах ёстой.

Onani mutuwo Koperani




Леви 23:4
9 Mawu Ofanana  

Тиймээс тэд тунхаглан, өөрийн бүх хотуудад болон Иерусалимд тунхгийг давтан, —Толгод өөд гар. Бичигдсэний дагуу майхан барихаар чидуны мөчир, зэрлэг чидуны мөчир, домт модны мөчир, далдуу модны мөчир болон бусад навчит моддын мөчрүүдийг авчир гэсэн.


Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг ЭЗЭНий баяр болгон, үе уламжлан түүнийг улиран үргэлжлэх зарлиг болгон тэмдэглэ.


Жилд гурван удаа та нар Надад баярыг тэмдэглэ.


Ариел аа. Ариел аа. Нэгэн цагт Давидын хуарагнаж байсан хот гаслантай яа. Жил дээр жилийг нэмэгтүн. Та нарын найрын дугараа тойрох болтугай.


Маргаанд тэд шүүхийн тулд байраа эзлэх ёстой. Тэд үүнийг Миний тогтоолын дагуу шүүх ёстой. Тэд бас Миний хамаг товлосон баярууд дээр Миний хууль болон Миний тогтоолуудыг сахиж, Миний амралтын өдрийг ариусгах ёстой.


Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Ариун цугларалтууд хэмээн та нарын зарлах, ЭЗЭНий товлосон үеүд болох Миний товлосон үеүд нь эдгээр болой.


Тэр өдрөө та нар ариун цугларалтыг зарлах ёстой. Та нар аливаа хүчир ажлыг бүү хийгтүн. Энэ нь үеийн үед амьдрах бүх газарт чинь улиран үргэлжлэх тогтоол байх ёстой.


Эдгээр нь та нарын ариун цугларалтууд хэмээн зарлах, тус тусын өдрийнх нь шаарддаг шатаалт тахилууд, идээн өргөлүүд, тахилууд, ундаан өргөлүүд буюу ЭЗЭНд галаар өргөх өргөлүүдийг авчрах ЭЗЭНий товлосон үеүд болой.


Харагтун. Сайн мэдээ авчирдаг, амар амгаланг зарлагчийн хөл уулсын дээр байна. Өө Иуда, найр наадмуудаа тэмдэглэж, тангаргуудаа биелүүл. Учир нь зохисгүй нэгэн чамаар дахин өнгөрөхгүй. Тэр бүрэн таслагдсан юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa