Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 23:14 - Ариун Библи 2004

14 Тэр өдрийг хүртэл, өөрсдийн Бурханыхаа тахилыг авчрах хүртлээ та нар талхыг ч, хуурсан болон шинэ үр тариаг ч бүү идэгтүн. Энэ нь үеийн үед амьдрах бүх газарт чинь улиран үргэлжлэх тогтоол байх ёстой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

14 Бурхандаа тахил авчрах тэр өдрийг хүртэл та нар талх ч, хуурсан болон шинэ үр тариа ч бүү идэгтүн. Энэ нь амьдрах газар бүрд чинь хамаг үеийнхэнд чинь улиран үргэлжлэх зарлиг болой.

Onani mutuwo Koperani




Леви 23:14
15 Mawu Ofanana  

Та тэдэнд Өөрийн ариун амралтын өдрийг мэдүүлж, Өөрийн зарц Мосегээр дамжуулан тэдэнд тушаалууд, Дүрэм ба хуулийг өгсөн.


ЭЗЭНий сургаал нь зөв, зүрхийг баярлуулдаг. ЭЗЭНий тушаал нь тодорхой, нүдийг нээж өгдөг.


Хурлын майханд, гэрчлэлийн урд буй хөшигний гадна талд Аарон ба түүний хөвгүүд оройноос өглөө хүртэл ЭЗЭНий өмнө үүнийг ёсоор нь сахих ёстой. Энэ нь Израилийн хөвгүүдэд тэдний үе удмыг дамжин мөнхийн ёслол байх болтугай.


Чи газрынхаа анхны үр жимсний дээжийг өөрийн Бурхан ЭЗЭНий гэрт авчир. Чи ишгийг эхийнх нь сүүнд бүү чана гэв.


бас Израилийн хөвгүүдэд Мосегээр дамжуулан ЭЗЭНий айлдсан бүх зарлигуудыг тэдэнд сургахын тулд юм гэлээ.


Бас хэрэв та нар эрт боловсорсон зүйлийнхээ идээн өргөлийг ЭЗЭНд авчрах аваас гал дээр хуурсан шинэ тариан толгойг, үйрүүлсэн шинэ тариан түрүүг өөрсдийн эрт боловсорсон зүйлийн идээн өргөлд зориулан авчрах ёстой.


Та нар огт ажиллах ёсгүй. Энэ нь бүх амьдрах газарт чинь үеийн үед улиран үргэлжлэх тогтоол байх ёстой.


Ингэж та нар үүнийг ЭЗЭНд баяр болгон жилд долоо хоногоор тэмдэглэгтүн. Энэ нь үеийн үед улиран үргэлжлэх тогтоол байх ёстой. Үүнийг та нар долоо дахь сард тэмдэглэх болно.


Энэ нь үеийн үед, амьдрах газар бүрд чинь улиран үргэлжлэх зарлиг болой. Та нар аливаа өөх болон аливаа цус бүү ид” гэлээ.


Чи Египетэд боол байснаа санаж, эдгээр зарлигийг чанд сахигтун.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa