12 Та нар уг багцыг даллах өдөртөө согоггүй эр хургыг шатаалт тахилаар ЭЗЭНд өргөгтүн.
12 Багцыг даллах өдөртөө та нар согоггүй эр хургыг шатаалт тахилыг ЭЗЭНд өргө.
Та нарын хурга өө сэвгүй, нэг настай эр хурга байх ёстой. Та нар түүнийгээ хонь, эсвэл ямаанаас ав.
Харин хэрэв тэр хүний өргөл нь хонь, эсвэл ямаан сүргийнх байх аваас тэр согоггүй эр малыг шатаалт тахил болгон өргөх ёстой.
Хэрэв түүний өргөл нь бод малын шатаалт тахил байх аваас тэр согоггүй эр малыг өргөх бөгөөд ЭЗЭНий өмнө тэр хүн хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хурлын майхны үүдэнд түүнийг өргөх ёстой.
Та нар хүлээн авагдахын тулд тэрээр уг багцыг ЭЗЭНий өмнө даллана. Амралтын өдрийн дараагийн өдөр тахилч түүнийг даллана.
Үүний идээн өргөл нь тостой хольсон ефагийн аравны хоёр сайн гурил байх бөгөөд тайвшруулах тааламжит үнэрт зориулан ЭЗЭНд галаар өргөх өргөл болох юм. Энэ нь түүний ундаан өргөл болох хиний дөрөвний нэгэн дарстай хамт байх юм.
харин үнэт цусаар, Христийн цус болох гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганы цусаар золигдсон гэдгээ мэдэгтүн.