Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 22:9 - Ариун Библи 2004

9 Тиймийн тул тэд Миний зарлигаас шалтгаалсан нүглийг үүрэхгүйн тулд, зарлигийг гутааснаас болж үхэхгүйн тулд үүнийг сахих ёстой. Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН болой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

9 Тиймээс тэд Миний журам зааврыг сахих ёстой. Эс тэгвээс үүнийг гутааснаас болж гэм нүгэл үүрч үхэх вий. Би тэднийг ариусгадаг ЭЗЭН болой.

Onani mutuwo Koperani




Леви 22:9
10 Mawu Ofanana  

Аарон ба түүний хөвгүүд хурлын майханд орохдоо, эсвэл ариун газарт үйлчлэхээр тахилын ширээнд хүрч очихдоо гэм нүгэлд унан үхэхгүйн тулд тэдгээр хувцсыг өмсөх ёстой. Энэ нь түүнд болон түүний хойч үр удамд үүрд мөнхийн тогтоол байх болтугай.


Тэр ЭЗЭНий өмнө уг утлагыг гал дээр хийж, утлагын утаа нь гэрчлэлийн дээрх өршөөлийн суудлыг бүрхэх ёстой. Эс бөгөөс тэр үхнэ.


ЭЗЭН Мосед айлдсан нь —Өөрийн ах Ааронд хандан түүнийг, хөшигний доторх, авдар дээрх өршөөлийн суудлын өмнөх ариун газарт хэзээ ч хамаагүй орж болохгүйг хэлэгтүн. Эс бөгөөс тэр үхэх болно. Учир нь тэрхүү өршөөлийн суудал дээр Би үүлэн дотор үзэгдэх юм.


Ингэж та нараас өмнө хийгдэж байсан эдгээр жигшүүрт заншлын аль нэгийг та нар (тэдгээрээр өөрсдийгөө бузарлахгүйн тулд) үл үйлдэн, Миний шаардлагуудыг сахих ёстой. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан” гэв.


Ингэж тэдний ариун өргөлийг идсэнээрээ гэмийн төлөөх шийтгэлийг тэдэнд үүрүүлэхэд хүргэх юм. Учир нь Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН болой” гэлээ.


Израилийн хөвгүүд дахин хурлын майханд ойртох ёсгүй. Эс бөгөөс тэд нүглийг үүрэн үхэх болно.


Та нар түүнээс хамгийн сайныг нь өргөсөн үед, үүний улмаас та нар ямар ч нүглийг үүрэхгүй болно. Харин та нар Израилийн хөвгүүдийн ариун бэлгүүдийг бузарлах ёсгүй. Эс бөгөөс та нар үхэх болно” гэж хэлэгтүн гэв.


Мунхаг, сохор хүмүүс ээ, аль нь илүү чухал вэ? Алт уу, эсвэл алтыг ариусгадаг сүм үү?


Тиймээс чи өөрийн Бурхан ЭЗЭНийг хайрлан, Түүний захиа даалгавар, хууль тогтоол, зарлиг, тушаалыг үргэлж дагаж яв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa