Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 22:11 - Ариун Библи 2004

11 Гэвч хэрэв тахилч өөрийн мөнгөөр өөрийн өмч болгон боол худалдан авах аваас тэр нь түүнээс идэж болох бөгөөд түүний гэрт төрөгсөд нь түүний хүнснээс идэж болох болой.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

11 Гэвч тахилч өөрийн мөнгөөр хүнийг худалдаж авбал тэр нь түүнээс идэж болох бөгөөд түүний гэрт төрөгсөд хоолноос нь идэж болно.

Onani mutuwo Koperani




Леви 22:11
7 Mawu Ofanana  

Абрам өөрийн эхнэр Сараи, ач дүү Лот болон Хараанд байхдаа цуглуулсан бүх эд юмс, олж авсан хүмүүсээ аваад явжээ. Тэгээд тэд Канаан нутгийг зорин гараад, тэр газартаа орж ирэв.


Таны гэрт төрсөн нь ч, мөнгөөрөө худалдаж авсан нь ч хөвчөө хөндүүлэх ёслол хийлгэх ёстой. Миний гэрээ та нарын махан биед мөнхийн гэрээ болох болно.


Харин та нарын мөнгөөр худалдаж авсан боол чинь хөвч хөндүүлсний дараа үүнээс идэж болно.


Тэр нь өөрийн Бурханы талхнаас хамгийн ариун болон ариуны аль алийг нь идэж болох боловч,


Хэрэв тахилчийн охин нь харийн хүнтэй гэрлэх аваас өргөлийн хувиас идэж болохгүй.


Галд ороогүй хамгийн ариун бэлгүүдээс энэ нь чинийх байх ёстой. Тэдний өргөл бүр, тэр ч байтугай тэдний Надад өгөх ёстой идээн өргөл бүр, нүглийн төлөөх тахил бүр, гэмийн төлөөх тахил бүр нь чамд болон чиний хөвгүүдэд хамгийн ариун байх ёстой.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa