Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 21:8 - Ариун Библи 2004

8 Тиймийн тул тэр та нарын Бурханы талхыг өргөдөг учир та нар түүнийг ариусгах ёстой. Тэр нь та нарын хувьд ариун болох ёстой. Учир нь та нарыг ариусгадаг ЭЗЭН Би ариун юм.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

8 Тэрээр Бурханы чинь талхыг өргөдөг учир чи түүнийг ариун хэмээн өргөмжлөх ёстой. Тэр чамд ариун болог. Учир нь та нарыг ариусгадаг ЭЗЭН Би ариун юм.

Onani mutuwo Koperani




Леви 21:8
18 Mawu Ofanana  

Бурхан минь, тэднийг санаач. Учир нь тэд тахилчлалыг ба тахилчлалын, левичүүдийн гэрээг бузарлав.


Бас ЭЗЭН Мосед —Ард түмэн уруу очиж, тэднийг өнөөдөр, маргааш ариусган хувцсыг нь угаалга.


Тийнхүү Мосе уулаас буун ирж, ард түмнийг ариусгав. Тэд өөрсдийн хувцсыг угаав.


Тэгээд чи өөрийн ах Ааронд болон түүний хөвгүүдэд тэдгээр хувцсыг өмсгөн, тэднийг Надад тахилч нараар үйлчлүүлэхийн тулд тослон, тэдэнд сахил хүртээн ариусгагтун.


Надад тахилч болгон үйлчлүүлэхийн тулд тэднийг ариусгахаар чи үүнийг тэдэнд үйлд. Нэг залуу бух, өө сэвгүй хоёр хуц,


Израилийн хөвгүүдийн бүх цуглаантай ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Та нар ариун байгтун. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН Би ариун болой.


Тэд өөрсдийн Бурхандаа ариун байж, өөрсдийн Бурханы нэрийг гутаах ёсгүй. Учир нь тэд өөрсдийн Бурханы талх, тахилуудыг ЭЗЭНд галаар өргөдөг учир тэд ариун байх ёстой.


Ингэж тэдний ариун өргөлийг идсэнээрээ гэмийн төлөөх шийтгэлийг тэдэнд үүрүүлэхэд хүргэх юм. Учир нь Би бол тэднийг ариусгадаг ЭЗЭН болой” гэлээ.


Тэгээд тахилч түүнийг ЭЗЭНд галаар өргөх өргөл буюу хүнс болгон тахилын ширээн дээр шатаан уугиулна.


Та нар бузартсан талхыг Миний тахилын ширээн дээр өргөж байна. Гэвч та нар «Бид Таныг яаж бузарласан бэ?» гэдэг. Үүгээрээ та нар «ЭЗЭНий ширээ жигшигдэх болтугай» гэж хэлж байна.


Израилийн хөвгүүдэд тушаан, тэдэнд “Та нар товлогдсон цагуудад нь Миний өргөл, галаар өргөх өргөл болох Миний хүнсийг Надад тайвшруулах тааламжит үнэр болгон авчрахдаа анхааралтай байгтун” гэж хэл.


Эцэгийн ариусгасан, ертөнцөд илгээсэн Нэгэнийг “Би Бурханы Хүү байна” гэснээс болж та нар “Та Бурханыг доромжлогч” гэж хэлж байна уу?


Тэд бас өөрсдөө үнэн дотор ариусгагдахын тулд Би Өөрийгөө тэдний төлөө ариусгана.


Бурханы Хүүг уландаа гишгэж, өөрийг нь ариусгасан гэрээний цусыг бузар хэмээн үзээд нигүүлслийн Сүнсийг доромжилсон хүн хэр зэрэг илүү хүнд шийтгэл эдэлбэл зохино гэж та нар бодож байна?


Учир нь бидэнд ариун, гэмгүй, бузартаагүй агаад нүгэлтнүүдээс тусгаарлагдсан, тэнгэрээс өндөрт өргөмжлөгдсөн тийм Тэргүүн Тахилч байх нь зохистой байв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa