13 Тэр эхнэрээ онгон байдлаар нь аваг.
13 Тэрээр эхнэрээ охин онгоноор нь аваг.
Тэд бэлэвсэн, эсвэл салсан эмэгтэйтэй гэрлэх ёсгүй. Харин Израилийн гэрийн үр удмаас онгон охидыг, эсвэл тахилчийн бэлэвсэн эмэгтэйг авах ёстой.
Тэрээр ариун газраас гадагш гарах ёсгүй, өөрийн Бурханы ариун газрыг гутаах ёсгүй. Учир нь түүний Бурханы тосолгооны тосны ариусгал нь түүний дээр байгаа болой. Би бол ЭЗЭН.
Бэлэвсэн эхнэр, эсвэл салсан эмэгтэй, эсвэл садар самуунаар гутаагдсан нэгнийг тэр авч болохгүй. Харин тэр өөрийн ард түмний онгон охинтой гэрлэх ёстой.
Тэд садар самуунаар гутаагдсан эмэгтэйтэй, эсвэл нөхрөөсөө салсан эмэгтэйтэй сууж болохгүй. Учир нь тэр өөрийн Бурханд ариун болой.
Би бурханлаг хардалтаар та нарыг хардаж байна. Учир нь би та нарыг ариун онгон охин мэт Христийн өмнө аваачихаар ганц нөхөртэй сүй тавиулсан.
Тэд бол өөрсдийгөө эмсээр бузарлаагүй хүмүүс юм. Учир нь тэд ариун аж. Тэд бол Хургыг хаашаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс. Тэднийг Бурхан болон Хурганы төлөөх анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан ажээ.