15 Түүн дээрээ та нар тос тавин, дээр нь утлагыг байрлуул. Энэ нь идээн өргөл юм.
15 Түүн дээр тос асган, дээр нь гүгэл тавь. Энэ нь идээн өргөл болой.
улаан буудайн дээд гурилаар хийсэн исгээгүй талх, тостой бялуу болон тосонд багсарсан боов авагтун.
Дараа нь ЭЗЭН Мосед —Өөртөө зориулан амтлагч, стакте, ониха, халвана болон цэвэр гүглээс ижил хэмжээгээр авагтун.
Хэн нэгэн хүн ЭЗЭНд өргөл болгон идээн өргөлийг өргөх тохиолдолд түүний өргөл нь сайн гурилынх байх бөгөөд тэрээр түүн дээр тос асган, дээр нь гүглийг тавих ёстой.
Бас хэрэв та нар эрт боловсорсон зүйлийнхээ идээн өргөлийг ЭЗЭНд авчрах аваас гал дээр хуурсан шинэ тариан толгойг, үйрүүлсэн шинэ тариан түрүүг өөрсдийн эрт боловсорсон зүйлийн идээн өргөлд зориулан авчрах ёстой.
Тахилч түүний дурсгалын хувийг, түүний үйрмэг болон тосыг бүх утлагынх нь хамт ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон шатаан уугиулна.
Харин хэрэв тэр хүн хоёр хүүрзгэнэ, эсвэл хоёр залуу тагтааг авчрах чадалгүй байвал үйлдсэн нүглийнхээ төлөө тэр ефагийн аравны нэгэн сайн гурилыг өөрийн өргөл болгон нүглийн төлөөх тахилд авчрах агаад түүн дээрээ тос асгаж болохгүй, утлага тавьж болохгүй. Учир нь энэ бол нүглийн төлөөх тахил юм.
Өргөлөө авчрагч нэгэн нь хинийн дөрөвний нэг тостой хольсон ефагийн аравны нэгэн сайн гурилан идээн өргөлийг ЭЗЭНд авчир.