Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 2:11 - Ариун Библи 2004

11 ЭЗЭНд та нарын авчрах ямар ч идээн өргөл нь хөрөнгөөр исгэгдсэн байх ёсгүй. Учир нь та нар аливаа хөрөнгө, эсвэл аливаа зөгийн балыг ЭЗЭНд галаар өргөх өргөл болгон шатаан уугиулах ёсгүй.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

11 ЭЗЭНд та нарын авчрах ямар ч идээн өргөл хөрөнгөөр исгэсэн байх ёсгүй. Учир нь та нар ямар ч хөрөнгө ба зөгийн балыг галан тахил болгон ЭЗЭНд зориулан шатаах ёсгүй.

Onani mutuwo Koperani




Леви 2:11
19 Mawu Ofanana  

Чи Миний тахилын цусыг исгэсэн талхтай хамт бүү өргө. Миний баярын өөхийг өглөө болтол бүү хонуул.


Чи тэдгээрийг тэдний гараас авч, ЭЗЭНий өмнө тайвшруулах тааламжит үнэрт зориулан шатаалт тахилын хамт тахилын ширээн дээр шатаан уугиул. Энэ бол ЭЗЭНд галаар өргөх тахил юм.


Чи Миний тахилын цусыг исгэсэн талхтай хамт бүү өргө. Дээгүүр Өнгөрөх Баярын тахилыг ч өглөө болтол бүү үлдээ.


Зөгийн бал ид, учир нь тэр сайн юм. Сархинагийн бал тун амттай шүү.


Чи зөгийн бал олсон уу? Хэтрүүлээд бөөлжихгүйн тулд хэрэгцээнийхээ хэрээр л түүнийг ид.


Зөгийн балыг хэтрүүлж идэх нь сайн зүйл биш. Алдар нэрийнхээ хойноос хөөцөлдөх нь ч алдар биш ээ.


Гэхдээ тэр гэдэс дотрыг нь, мөчүүдийг нь усаар угаах ёстой. Тахилч түүнийг бүхлээр нь тахилын ширээн дээр шатаан уугиулна. Энэ нь шатаалт тахил болох бөгөөд ЭЗЭНд тайвшруулах тааламжит үнэртэй галаар өргөх өргөл юм.


Тахилч нь маалинган нөмрөг өмсөх ёстой. Нүцгэн биен дээрээ тэр дотуур хувцсыг өмсөх болой. Тэрээр тахилын ширээн дээр галд шатаасан шатаалт тахилын үнсийг авч тахилын ширээний хажууд тавина.


Есүс тэдэнд —Фарисай болон садукайчуудын хөрөнгөнөөс сэрэмжил, болгоомжил гэхэд,


Есүс шавь нартаа зааварлан —Сэрэмжлэгтүн. Фарисайчуудын болон Херодын хөрөнгөнөөс болгоомжил гэв.


Тэр хооронд олон мянган хүн хуран цуглаж, нэг нэгнээ гишгэчин байв. Тэр эхлээд шавь нартаа хандан —Фарисайчуудын хөрөнгөнөөс болгоомжлогтун. Энэ нь тэдний хуурамч байдал юм.


Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр та нар дээр хавх буух мэт гэнэт ирнэ.


дагалдагчдын сэтгэлийг бэхжүүлж, үргэлж итгэлтэй байгаарай гэж урамшуулан, —Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ.


Өчүүхэн хөрөнгө зуурсан гурилыг бүхэлд нь исгэдэг.


Энэ нь биеэрээ амьдрах үлдсэн хугацаандаа цаашид хүний хүсэл тачаалын төлөө бус, харин Бурханы хүслийн төлөө амьдрахын тулд юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa