Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 19:5 - Ариун Библи 2004

5 ЭЗЭНд эвийн тахилын өргөлийг өргөхдөө та нар түүнийг өөрсдийгөө хүлээн авахуулахаар өргөгтүн.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

5 ЭЗЭНд эвийн тахилын нядлах тахилыг тахихдаа та нар үүнийгээ хүлээн авагдахуйцаар тахигтун.

Onani mutuwo Koperani




Леви 19:5
16 Mawu Ofanana  

Тэгээд шатаалт тахилууд, эвийн тахилуудыг өргөхийн тулд, мөн ЭЗЭНий хүрээ буудлын дааман хаалганууд дээр үйлчилж, талархал өргөн, магтахын тулд тахилч нар, левичүүдийн хүн нэг бүрийг өөрийнх нь үйлчлэлийн дагуу бүлэг бүлгээр нь үүрэгт ажилд Хезекиа томилов.


Израилийн хөвгүүдээс залуусыг тэр илгээн, шатаалт тахилыг, бас залуу бухнуудаар эвийн тахилыг ЭЗЭНд өргөв.


Ноён сайн дурын өргөл болох шатаалт тахилыг, эсвэл эвийн тахилыг ЭЗЭНд сайн дурын өргөл болгон хангах үед түүний төлөө зүүн тийш харсан дааман хаалгыг нээнэ. Амралтын өдөрт үйлддэгийн адил тэр өөрийн шатаалт тахил болон эвийн тахилыг өргөнө. Дараа нь тэр гарч явж, түүнийг гарч явсны дараа дааман хаалга нь хаагдах ёстой.


Ноён нь гаднаас дааман хаалганы үүдний танхимаар орж, дааман хаалганы баганын дэргэд зогсох ёстой. Дараа нь тахилч нар түүний шатаалт тахил болон эвийн тахилуудыг нь хангаад, тэр дааман хаалганы босгон дээр мөргөөд гарах ёстой. Харин дааман хаалга нь үдэш хүртэл хаагдах ёсгүй.


Хэрэв түүний өргөл нь бод малын шатаалт тахил байх аваас тэр согоггүй эр малыг өргөх бөгөөд ЭЗЭНий өмнө тэр хүн хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хурлын майхны үүдэнд түүнийг өргөх ёстой.


Шүтээнүүд уруу бүү ханд. Өөрсдөдөө зориулж цутгамал бурхдыг бүү хийгтүн. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.


Энэ нь өргөгдсөн тэр өдрөө болон дараагийн өдөр нь идэгдэх ёстой. Гэвч гурав дахь хоног хүртэл үлдсэн нь галд шатаагдах ёстой.


(та нар хүлээн авагдахын тулд) энэ нь үхрээс, хониноос, эсвэл ямаанаас согоггүй, эр хүйснийх байх ёстой.


Хүн тусгай тангаргийг биелүүлэхээр эсвэл сайн дурын өргөлд зориулан ЭЗЭНд эвийн тахилын өргөлийг бод эсвэл бог малын сүргээс өргөх тохиолдолд тэр нь хүлээн авагдахын тулд өөгүй, төгс байх ёстой. Түүнд ямар ч согог байх ёсгүй.


Та нар том, эсвэл жижиг эрхтэнтэй үхэр, хургыг сайн дурын өргөлөөр өргөж болох боловч тангаргийн төлөө энэ нь хүлээн авагдахгүй болно.


Та нар ЭЗЭНд талархлын тахилыг өргөхдөө өөрсдөө хүлээн авагдахаар түүнийг өргөх ёстой.


Гэвч хэрэв түүний өргөлийн тахил нь тангаргийн, эсвэл сайн дурын өргөл байх аваас, тэр хүн түүнийгээ тахил өргөсөн өдөртөө идэж болох бөгөөд үлдэгдлийг нь маргааш нь идэж болох


Тэгэхлээр эвийн өргөлийн тахилын аливаа мах нь гурав дахь өдөрт идэгдэх тохиолдолд түүнийг өргөсөн хүн хүлээн авагдахгүй болно. Мөн энэ нь өргөсөн нэгний тулд тооцогдохгүй болно. Энэ нь бузар зүйл болох бөгөөд түүнийг идэгч нь өөрийн хилэнцээ үүрэх ёстой.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa