35 Жин, багтаамж, хэмжээг шударга бусаар бүү шүү.
35 Хэмжээс, жин, хэмжүүрийн дэнслэлд шударга бусаар бүү үйлд.
ил тавих талх, идээн өргөлийн сайн гурил, хөрөнгөгүй хийсэн талх зэрэг саванд шарах эсвэл сайн зуурах ажил, жигнэн хэмжих бүх ажлыг хариуцахад оршиж байв.
Алдаатай дэнслэх нь ЭЗЭНий зэвүүцлийг төрүүлдэг. Харин зөв дэнслэх нь Түүнд тааламжтай ажээ.
Зөв дэнс ба хэмжүүр ЭЗЭНд харьяалагддаг. Уутан доторх бүх туухай Түүнийх юм.
Зөрүүтэй хэмжүүр ба дэнсний аль алийг нь ЭЗЭН жигшдэг.
«Та нар зөв хэмжүүртэй, зөв ефа, зөв баттай байх ёстой.
Шүүх дээр шударга бусаар бүү үйлд. Ядуусыг өөгшүүлэлгүй, баячуудад долигнолгүй, харин хөршөө шударгаар шүү.
ЭЗЭНий юу айлдаж буйг одоо сонсогтун. “Босож, уулсын өмнө хэргээ мэдүүлж, толгодод дуу хоолойгоо сонсго.
Учир нь та нар яаж шүүнэ, түүнчлэн шүүгдэнэ. Та нарын хэмжүүрийн жишиг өөрсдийг чинь хэмжинэ.
Чи халаасандаа том, жижиг өөр жинтэй туухай бүү хий.
Чи бүрэн бүтэн зөв туухайтай, бүрэн бүтэн зөв хэмжүүртэй байх ёстой. Тэгвэл ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй газарт чи урт наслана.