Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 19:28 - Ариун Библи 2004

28 Үхэгсдийн төлөө өөрсдийн бие дээр аливаа хэрчлэгийг бүү хий. Өөрсөд дээрээ шивээс тэмдгийг ч бүү хий. Би бол ЭЗЭН.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

28 Үхэгсдийн төлөө өөрсдийн бие дээр аливаа зүсэлтийг бүү хий. Өөрсөд дээрээ шивээс тэмдгийг ч бүү хий. Би ЭЗЭН.

Onani mutuwo Koperani




Леви 19:28
18 Mawu Ofanana  

Тэд чангаар хашхиран, заншил ёсоороо илд, жадаар өөрсдийгөө зүсэж, цусаа урсгав.


“Том болон жижиг бүх хүмүүс энэ нутагт үхнэ. Тэд оршуулагдахгүй, тэдний төлөө гашуудахгүй бөгөөд тэдний төлөө хэн ч биеэ огтолж, толгойн үсээ хусахгүй.


Учир нь толгой бүр халзан, сахал бүр богино хайчлагдсан. Бүх гарууд дээр гүн огтлоос, ууц нуруунууд дээр таар байна.


Толгойнхоо хажуугийн санчгийг бүү тойруулан ав, сахлынхаа үзүүрийг ч бүү эвд.


Өөрийн охиныг янхан болгож түүнийг бүү гутаа. Тэгснээр нутаг орон садар самуунд унахгүй, муу муухайгаар дүүрэхгүй.


Тэгээд ЭЗЭН Мосед айлдан —Аароны хөвгүүд болох тахилч нартай ярин тэдэнд ийн хэлэгтүн. “Хэн нь ч өөрийн ард олны дундах үхсэн хүнээр өөрийгөө бузарлах ёсгүй.


аливаа үхсэн хүнд ойртох ёсгүй, өөрийн эцэг эхийн төлөө ч өөрийгөө бузарлах ёсгүй.


Тэд толгойн үсээ хусалгүй, сахлын үзүүрийг ч авалгүй, махан биедээ аливаа хэрчлэг хийх ёсгүй.


Тэрээр булшнуудын дунд, ууланд өдөр шөнөгүй орилж, чулуугаар өөрийгөө дэлсэнэ.


Бусад шавь нар нь түүнд —Бид Эзэнийг харсан гэж ярив. Харин тэр —Түүний гар дахь хадаасны сорвийг үзэж, хадаасны ормонд нь хуруугаа хийн, Түүний хажуу уруу нь гараа хийж үзэхээс нааш би итгэхгүй гэж тэдэнд хэлжээ.


Та нар бол өөрсдийнхөө Бурхан ЭЗЭНий хөвгүүд юм. Үхэгсдийнхээ төлөө биеэ бүү зүс. Магнайныхаа үсийг бүү хус.


Тэдний зовлон тарчлалын утаа үеийн үед суунаглана. Араатанд ба түүний хөрөгт мөргөгсөд, түүний нэрийн тэмдгийг хүлээн авагч аливаа хүн өдөр ч, шөнө ч амрахгүй.


Өөр нэгэн тэнгэр элч буюу гурав дахь нь тэднийг даган, чанга дуугаар —Хэрэв хэн араатанд болон хөрөгт нь мөргөж, духан дээрээ, эсвэл гар дээрээ тэмдэг авна,


Би галтай холилдсон шилэн тэнгис мэт зүйлийг, мөн араатан ба түүний хөрөгтэй нь, түүний нэрийн тоотой нь тэмцэлдсэн тэмцэлд ялсан хүмүүс Бурханы босоо ятгыг бариад тэрхүү шилэн тэнгис дээр зогсож байхыг харав.


Эхнийх нь явж аягатайгаа дэлхий дээр асгав. Араатны тэмдэгтэй болон түүний хөрөгт мөргөсөн хүмүүст муухай, хортой яр гарав.


Өнөөх араатан болоод түүнтэй хамт хуурамч эш үзүүлэгч баригдав. Энэ хуурамч эш үзүүлэгч нь араатны өмнө тэмдгүүдийг үйлдсэнээрээ араатны тэмдгийг хүлээн авсан хүмүүс болон араатны хөрөгт мөргөсөн хүмүүсийг мэхэлсэн юм. Тэр хоёрыг амьдаар нь шатаж буй хүхэртэй галт нуурт хаяв.


Би сэнтийнүүдийг харав. Тэд дээр нь заларчээ. Тэдэнд шүүх эрх өгөгдсөн байлаа. Мөн Есүсийн гэрчлэл болон Бурханы үгээс болж цаазлуулсан хүмүүсийн сүнснүүдийг, араатанд ба түүний хөрөгт мөргөөгүй, дух хийгээд гар дээрээ араатны тэмдгийг хүлээн аваагүй хүмүүсийг би харав. Тэд амилаад Христтэй хамт мянган жилийн турш хаанчилжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa