16 Чи бэргэнтэйгээ хурьцаж болохгүй. Энэ нь чиний ахын бие болдог юм.
16 Чи бэргэнийхээ нүцгэн биеийг гаргаж болохгүй. Энэ нь ахын чинь нүцгэн бие юм.
Хэрэв ах дүүгийнхээ эхнэрийг авсан хүн байх аваас энэ нь жигшүүрт хэрэг бөгөөд тэр хүн өөрийн ах дүүгээ доромжилсон юм. Тэд үр хүүхэдгүй байх болно.
Багш аа, Мосе “Хэрэв эр хүн нь үр хүүхэдгүй үхвэл, түүний дүү эхнэртэй нь гэрлэж ахынхаа үр удмыг залгуулах ёстой” гэж хэлсэн.
Багш аа, Мосе “Хэрэв хэн нэгний чинь ах нас барж, эхнэр нь хүүхэдгүй үлдвэл, дүү нь тэр эмийг эхнэрээ болгон авч ахдаа үр удмыг нь төрүүлж өсгө” гэж бичсэн.
Учир нь Херод өөрийнхөө дүү Филипийн эхнэр Херодиатай гэрлэсэн тул түүнээс болж Иоханыг бариулан шоронд хориулжээ.
Харин захирагч Херод дүүгийнхээ эхнэр Херодиагийн хэрэг болон өөрийн үйлдсэн бузар муу бүх хэргийн төлөө Иоханаас зэмлэл хүртжээ.
Ах дүүс цугтаа амьдарч байгаад тэдний нэг нь хөвгүүнгүй нас барвал, түүний эхнэр нь гэр бүлийнхээ хүрээнээс гарч, гаднын хүнтэй гэрлэж болохгүй. Түүний нөхрийн ах дүү нь түүн дээр орж, өөрийн эхнэр болгон авч, нөхрийн ах дүүгийн үүргийг түүнд гүйцэтгэх ёстой.