12 Чи авга эгчтэйгээ хурьцаж болохгүй. Тэр бол чиний эцгийн чинь цусан төрөл юм.
12 Чи авга эгчийнхээ нүцгэн биеийг гаргаж болохгүй. Тэрээр эцгийн чинь ойрын төрөл юм.
Амрам нь авга эгч Иохебедыг өөрийн эхнэр болгон авсан. Тэр эмэгтэй түүнд Аарон болон Мосег төрүүлжээ. Амрам зуун гучин долоо насалжээ.
Эцэгт чинь төрсөн, эцгийн чинь эхнэрийн охин нь чиний эгч дүү болдог учир түүнтэй чи хурьцаж болохгүй.
Чи нагац эгчтэйгээ хурьцаж болохгүй. Тэр бол эхийн чинь цусан төрөл юм.
Та нар мөн нагац эгчтэйгээ, эсвэл авга эгчтэйгээ хурьцах ёсгүй. Ийм нэгэн нь өөрийн цусан төрлийг гутаасан бөгөөд тэд өөрсдийн гэмийг хариуцна.