Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 16:15 - Ариун Библи 2004

15 Тэгээд тэр ард олонд зориулагдсан нүглийн төлөөх тахилын ухныг нядалж, цусыг нь хөшигний дотор аваачиж, бухын цусаар хийсэнчлэн түүний цусаар хийж, түүнийг өршөөлийн суудал дээр болон өршөөлийн суудлын нүүрэн тал уруу цацна.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

15 Тэрээр ард олонд зориулагдсан нүглийн тахил ухныг нядлан цусыг нь хөшигний дотор аваачиж, бухын цусаар юу хийсэнчлэн үүний цусаар мөн үйлдэж, эвлэрүүлгийн таган дээр мөн эвлэрүүлгийн тагны нүүрэн тал уруу цацаг.

Onani mutuwo Koperani




Леви 16:15
15 Mawu Ofanana  

ЭЗЭН Мосед айлдсан нь —Өөрийн ах Ааронд хандан түүнийг, хөшигний доторх, авдар дээрх өршөөлийн суудлын өмнөх ариун газарт хэзээ ч хамаагүй орж болохгүйг хэлэгтүн. Эс бөгөөс тэр үхэх болно. Учир нь тэрхүү өршөөлийн суудал дээр Би үүлэн дотор үзэгдэх юм.


Тэгээд тэр бухыг хуарангийн гадна аваачиж түүнийг эхний бухыг шатаасантай адил шатаана. Энэ бол чуулганд зориулсан нүглийн төлөөх тахил юм.


Дараа нь тослогдсон тахилч бухын цуснаас хэсгийг авч, түүнийгээ хурлын майханд авчирна.


Тийнхүү Мосе үйлдэв. ЭЗЭН түүнд тушаасан ёсоор тийнхүү тэр хийв.


Нэг ухныг ЭЗЭНд нүглийн төлөөх тахил болго. Энэ нь байнгын шатаалт тахил дээр нэмэгдэн ундаан өргөлийнхөө хамт өргөгдөх болой.


Тиймээс Бурханд хамаарах юмсад өршөөнгүй, итгэмжит Тэргүүн Тахилч болж хүмүүсийн нүглийн төлөөх эвлэрүүллийг хийхийн тулд Тэр бүх талаараа Өөрийн ах дүү нартайгаа төстэй болгогдох ёстой байв.


Энэхүү шалтгааны учир тэр хүн нүглүүдийн төлөөх тахилыг хүмүүсийн ба түүнчлэн өөрийнхөө төлөө өргөх ёстой ажээ.


Энэхүү найдвар бидэнд сэтгэлийн зангуу мэт байдаг бөгөөд найдвартай ба хөдөлгөөнгүй, мөн хөшиг дотор нэвтрэн ордог.


Тэр тэдгээр тэргүүн тахилч нарын адил эхлээд өөрийн нүглийн төлөө, дараа нь хүмүүсийн нүглийн төлөө өдөр бүр тахил өргөх шаардлагагүй. Учир нь Тэр Өөрийгөө нэг удаа бүгдийн төлөө тахил болгон өргөхдөө үүнийг хийжээ.


Тэр ямаа болоод тугалын цусаар бус, харин мөнхийн золилтыг агуулан, Өөрийнхөө цусаар ариун газарт нэг удаа бүгдийн төлөө орсон.


Учир нь хэрэв махан биеийг цэвэршүүлэхийн тулд бузартсан хүмүүсийн дээр ямаа болоод бухын цус, охин бярууны үнсийг цацаж ариусгадаг юм бол,


Хоёр дахь хөшигний ард “Ариунаас Ариун газар” гэгддэг асар байв.


харин хоёр дахь газарт жилд ганц удаа зөвхөн тэргүүн тахилч ордог. Ингэхдээ тэр өөрийн болон хүмүүсийн мэдэлгүйгээр үйлдсэн нүглүүдийн төлөө өргөх цусгүйгээр ордоггүй байжээ.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa