Леви 14:13 - Ариун Библи 200413 Дараа нь нүглийн төлөөх тахил, шатаалт тахилыг нядалдаг ариун газрын талбайд тахилч эр хургыг нядална. Учир нь нүглийн төлөөх тахилын адил гэмийн төлөөх тахил нь тахилчид оногдох бөгөөд энэ бол хамгийн ариун болой. Onani mutuwoАриун Библи 201313 Тэрээр нүглийн болон шатаалт тахил нядалдаг газар буюу ариун газарт эр хургыг нядална. Учир нь нүглийн тахилын адил ялын тахил нь тахилчийнх бөгөөд ариунаас ариун болой. Onani mutuwo |
Дараа нь тэр надад —Тусгаарласан талбайн харалдаа буй хойд танхимууд болон өмнөд танхимууд бол ЭЗЭНд ойрхон байгаа тахилч нар хамгийн ариун юмсыг идэх ариун танхимууд юм. Тэнд тэд хамгийн ариун юмс, идээн өргөл, нүглийн төлөөх тахил, гэмийн төлөөх тахил зэргийг тавих болой. Учир нь тэр газар бол ариун юм.