Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 11:32 - Ариун Библи 2004

32 Мөн тэдгээрийн аль нэгний үхсэн бие нь модон эдлэл, эсвэл хувцас хунар, эсвэл арьс, эсвэл уут хүүдий зэрэг хэрэглэгддэг аливаа зүйлс дээр унах аваас эдгээр нь бузартсан болно. Энэ нь усанд хийгдэх ёстой бөгөөд үдэш болтол бузартсан болно. Тэгээд энэ нь цэвэр болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

32 Эдгээрийн аль нэг нь үхсэн байхдаа, аливаа үйлд хэрэглэдэг модон эдлэл эсвэл хувцас хунар эсвэл арьс эсвэл уут хүүдийн дээр унах аваас тэр нь бузартсан болно. Түүнийг усанд хийх ёстой бөгөөд тэр нь үдэш болтол бузар байгаад дараа нь цэвэр болно.

Onani mutuwo Koperani




Леви 11:32
12 Mawu Ofanana  

Бүх мөлхөгч амьтдын дундаас эдгээр нь та нарт бузар бөгөөд тэдгээрийн үхсэн биед хүрсэн хэн боловч үдэш болтол бузартсан болно.


Түүнээс гадна тусгаарлагдсан байх үед нь байшинд орсон хэн боловч үдэш болтол бузартсан болно.


Гоождостой хүний хүрсэн шавар сав нь хагалагдах бөгөөд харин модон сав болгон нь усаар зайлагдах ёстой.


Тахилч тэдгээрийг, нэгийг нь нүглийн төлөөх тахилд, нөгөөг нь шатаалт тахилд зориулан өргөх болой. Тийнхүү тахилч гоождосынх нь улмаас ЭЗЭНий өмнө түүний төлөө эвлэрүүллийг хийх ажгуу.


Нүглийг үүрэгч ухныг суллаж явуулсан нэгэн нь хувцсаа угаан усанд биеэ булхаад үүний дараа хуаранд орно.


Үхсэн амьтан, эсвэл тастчуулсан сэгийг идсэн аливаа хүн нь, нутгийн уугуул хүн ч бай, гадаадын хүн ч бай өөрийн хувцсыг угаан, биеэ усанд булхах бөгөөд үдэш болтол бузартсан байж байгаад дараа нь цэвэр болно.


ийм аливаа зүйлд хүрсэн хүн нь үдэш болтол бузартсан бөгөөд өөрийн биеийг усанд булхахаас нааш ариун өргөлөөс идэж болохгүй.


Мөн дотор нь түүнийг буцалгасан шавар савыг хагалах ёстой. Хэрэв энэ нь хүрэл саванд буцалгагдсан бол, савыг сайтар цэвэрлэн, усаар зайлах ёстой.


Дээр нь бэхлэгдсэн таггүй онгорхой сав бүр бузар болох ажгуу.


Тахилч хувцсаа угаан өөрийн биеийг усанд булхаад, дараа нь хуаран уруу орж болно. Гэхдээ тахилч үдэш болтол бузартсан байх болно.


Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, Өөртөө сайн үйлсийн төлөө зүтгэлтэй, тусгай ард түмнийг цэвэршүүлэхийн тулд юм.


Тэр биднийг зөвт байдлын дотор хийсэн үйлсээр минь бус, харин Өөрийнхөө өршөөлийн дагуу шинэтгэлийн угаал ба Ариун Сүнсний сэргээлтээр аварсан юм.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa