Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Леви 10:7 - Ариун Библи 2004

7 Та нар хурлын майхны үүднээс ч гадагш гарч болохгүй. Эс бөгөөс та нар үхнэ. Учир нь ЭЗЭНий тосолгооны тос нь та нар дээр байгаа гэлээ. Тиймээс тэд Мосегийн үгийн дагуу үйлдэв.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

7 Та нар уулзалтын майхны үүднээс гадагш бүү гар, эс бөгөөс та нар үхнэ. Учир нь ЭЗЭНий тосолгооны тос та нар дээр байна гэлээ. Ингээд тэд Мосегийн үгийн дагуу үйлдэв.

Onani mutuwo Koperani




Леви 10:7
12 Mawu Ofanana  

Тэгээд чи өөрийн ах Ааронд болон түүний хөвгүүдэд тэдгээр хувцсыг өмсгөн, тэднийг Надад тахилч нараар үйлчлүүлэхийн тулд тослон, тэдэнд сахил хүртээн ариусгагтун.


Дараа нь чи тослох тос авч, толгой дээр нь асган, түүнийг тосол.


Аарон хийгээд түүний хөвгүүд Надад тахилчаар үйлчлэх учраас чи тэднийг тослон, ариусгагтун.


Тэгтэл ЭЗЭН Ааронд айлдан —


Тэрээр ариун газраас гадагш гарах ёсгүй, өөрийн Бурханы ариун газрыг гутаах ёсгүй. Учир нь түүний Бурханы тосолгооны тосны ариусгал нь түүний дээр байгаа болой. Би бол ЭЗЭН.


Тэгээд тэр тосолгооны тосны заримыг Аароны толгой дээр асган түүнийг ариусгахаар тослов.


Тэгээд Мосе тосолгооны тосноос болон тахилын ширээн дээр байсан цуснаас хэсгийг авч түүнийг Аарон ба түүний хувцас, түүний хөвгүүд ба тэдний хувцаснууд дээр цацан, Аароныг, түүний хувцсыг, хөвгүүдийг нь, хөвгүүдийнх нь хувцаснуудыг түүнтэй хамт ариусгав.


Гэтэл Есүс —Үхэгсдийг үхэгсдээр нь оршуулуул. Харин чи явж, Бурханы хаанчлалыг газар бүр тунхагла гэв.


Энэ нь Назарын Есүсийн тухай бөгөөд Бурхан хэрхэн Түүнийг Ариун Сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд Тэрээр диаволд дарлагдсан бүгдийг эдгээн, сайныг үйлдэж явсан тухай юм. Учир нь Бурхан Түүнтэй хамт байсан.


Христ дотор биднийг та нартай хамт бататгаж тосолсон Тэр бол Бурхан мөн.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa