10 ариуныг жирийнээс, бузрыг цэврээс ялгуулахын тулд,
10 та нараар ариуныг жирийнээс, бузрыг цэврээс ялгуулахын тулд
Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хэрэв чи буцаж ирвэл, Би чамайг сэргээх болно. Чи Миний өмнө зогсох болно. Хэрэв чи үнэгүйгээс үнэтэйг гаргаж авбал, Чи Миний төлөө яригч байх болно. Тэдний зүгээс тэд чам уруу эргэж магадгүй, харин чиний хувьд чи тэдэн уруу эргэж болохгүй.
Түүний тахилч нар Миний хуулийг хэрцгийгээр зөрчиж, Миний ариун юмсыг бузарлав. Тэд ариун болон жигшүүрийг хооронд нь эс ялган, бузар болон цэврийн ялгааг заасангүй. Тэд Миний амралтын өдрөөс нүдээ нууж, Би тэдний дунд жигшигдсэн юм.
Түүнээс гадна, тэд Миний ард түмэнд ариун болон эгэл жирийн хоорондох ялгааг зааж, бузар болон цэврийг хооронд нь ялгах чадвартай болгох ёстой.
бузрыг цэврээс болон идэж болох амьтдыг идэж үл болох амьтдаас ялган салгахын тулд болой.
Тахилч түүнийг үзээд, хэрэв түүний халзан толгойн дээрх, эсвэл халзан духан дээрх үрэвслийн хавдар нь биеийн арьсан дээрх арьсны халдварт өвчний байдалтай адил цайвар ягаан байх аваас,
тэдгээрийг ямар тохиолдолд бузар, ямар тохиолдолд цэвэр гэдгийг заах хууль болой. Энэ бол арьсны халдварт өвчний хууль юм.
Цэврийн хувьд бүх юм цэвэр ажээ. Харин бузартсан болоод итгэлгүй хүмүүсийн хувьд юу ч цэвэр биш. Харин тэдний ухаан ба мөс чанар нь хоёулаа бузартсан байдаг.