2 Та нар оюун ухаанаа газар дахь зүйлс дээр биш, харин дээгүүрх зүйлс дээр төвлөрүүл.
2 Газар дээрхийг бус дээгүүрх зүйлсийг эрмэлз.
Одоо өөрсдийн Бурхан ЭЗЭНийг хайхаар өөрсдийн зүрх сэтгэл, санаа бодлоо чиглүүлэгтүн. Тийм учраас ЭЗЭНий нэр алдрын төлөө баригдах өргөөнд ЭЗЭНий гэрээний авдар болон Бурханы ариун зүйлсийг оруулан тавихын тулд босож, ЭЗЭН Бурханы ариун газрыг барьж босгогтун хэмээв.
Ариун сүмийн төлөө хэдийн бэлтгэсэн бүх зүйлээс гадна, миний Бурханы өргөөнд би баярласандаа өөрийн алт, мөнгийг ч миний Бурханы өргөөнд өргөсөн юм.
Хавчлага дарлалд бүү итгэ, Дээрэм тонуулд ч дэмий бүү найд. Баялгууд өсөж нэмэгдвэл тэдэнд зүрхээ бүү тогтоо.
“Тэр Намайг хайрласан учраас Би түүнийг аварна. Тэр Миний нэрийг мэдсэн учраас Би түүнийг өргөмжилнө.
Нүд чинь эд хөрөнгөнд тусмагц тэр нь алга болно. Учир нь гэвээс эд хөрөнгөнд жигүүр ургадаг бөгөөд Тэр нь тэнгэрт нисэн дүүлэх бүргэд мэт ажгуу.
Азтай өдрүүддээ аз жаргалтай бай, Харин бүтэлгүй өдрүүддээ сэтгэн бод. Аль алийг нь Бурхан бий болгодог тул үгүйсгэх нь хүний хэрэг биш ажээ.
Тэр эргэж Петрт —Миний араас зайл, Сатан аа! Чи Надад бүдрэх чулуу болж байна. Учир нь чи Бурханы юмыг бус, харин хүнийхийг л боддог гэлээ.
Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод хулгайлан авдаг аж.
Тэгээд Тэр тэдэнд хандан —Шуналын алив хэлбэрээс өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Учир нь элбэг хангалуун нэгний амь өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй юм гэв.
Иймээс хэрэв та нар шударга бус эд баялагт итгэмжтэй байгаагүй бол, хэн та нарт жинхэнэ баялгийг даатгах билээ?
Гэвч би хоёр талаас шахагдаж байна. Эндээс одож, Христтэй хамт байхыг хүсэж байна. Учир нь энэ нь илүү дээр юм.
Тиймээс хэрэв та нар Христтэй хамт амилуулагдсан л юм бол дээгүүрх зүйлсийг эрсээр бай. Тэнд Христ Бурханы баруун талд заларч байгаа.
Тиймд та нар газар дээрх эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар байдал, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал юм.