8 Тэр бас Сүнс доторх та нарын хайрын тухай бидэнд мэдэгдсэн юм.
8 Тэр бас Сүнс доторх хайрын чинь тухай бидэнд таниулсан.
Хэрэв нуугдмал юм байгаа бол зөвхөн илчлэгдэхийн тулд юм. Хэрэв нууц юм байгаа бол зөвхөн илрүүлэгдэхийн тулд юм.
Ах дүү нар аа, бидний Эзэн Есүс Христээр болон Сүнсний хайраар би та нараас гуйя. Би залбирч байна. Та нар ч миний төлөө Бурханд хичээнгүйлэн залбираарай.
Найдвар нь урам хугалдаггүй. Учир нь бидэнд өгөгдсөн Ариун Сүнсээр дамжуулан Бурханы хайр бидний зүрхэнд цутгагдсан байдаг.
Харин Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал,
бид Христ Есүст итгэх та нарын итгэл болоод бүх ариун хүний төлөөх та нарын хайрыг сонссоны учир бөгөөд
Учир нь Бурхан бидэнд айдсын сүнсийг бус, харин хүч, хайр ба биеэ захирахын сүнсийг өгсөн.
Та нар үнэнд дуулгавартай байснаараа сэтгэлээ ариусгаж чин сэтгэлээс ах дүүсээ хайрлах болсон учир бие биеэ зүрх сэтгэлээсээ халуунаар хайрлагтун.