Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 9:9 - Ариун Библи 2004

9 Гибеагийн өдрүүдийнхтэй адил тэд завхралд гүн оржээ. Тэр тэдний хууль бус явдлыг санаж, тэдний нүглүүдийг шийтгэх болно.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

9 Гибеагийн өдрүүдийнхтэй адил Тэд завхралд гүн оржээ. Тэрээр хилэнцийг нь санаж, Нүглүүдийг нь шийтгэх болно.

Onani mutuwo Koperani




Хосеа 9:9
16 Mawu Ofanana  

ЭЗЭН Мосед —Доошоо буу. Учир нь Египет газраас чиний гаргасан ард түмэн чинь өөрсдийгөө завхруулжээ.


Дэлхий өөрийн оршин суугчдын дор бузарлагдав. Учир нь тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн, мөнхийн гэрээг эвдэв.


Израилийн хөвгүүд ээ, та нар хэнээс эрс нүүр буруулсан Түүн уруугаа буцагтун.


ЭЗЭН энэ хүмүүст ингэж айлдаж байна. “Хэдий тийм ч гэсэн тэд хэрэн тэнүүчлэх дуртай болжээ. Тэд хөлөө хорьж барьсангүй. Тийм учраас ЭЗЭН тэднийг хүлээн авдаггүй. Одоо Тэрээр тэдний гэм бурууг санаж, тэдний нүглийг шийтгэнэ”.


Хүний хүү эш үзүүлэн “Эзэн БУРХАН Аммоны хөвгүүд болон тэдний доромжлолын тухай ийнхүү айлдаж байна” хэмээн өгүүл. “Илд, илд сугалагдсан, тэр нь аянга мэт байхын тулд, залгихын тулд аллагад зориулан өнгөлөгдсөн.


Израиль аа, Гибеагийн өдрүүдээс эхлэн чи нүгэл үйлджээ. Тэнд тэд зогсдог. Хууль бус явдлын хөвгүүдийн эсрэг тулаан нь Гибеад тэдэнд учрахгүй гэж үү?


Энэ нь ард түмэн шиг, тахилч шиг байх болно. Тиймээс Би тэднийг замуудынх нь төлөө шийтгэж, тэдний үйлсийн төлөө тэдэнд хариу төлөх болно.


Гибеад эврийг, Рамад бүрээг үлээ. Бет-авенд “Бениамин аа, чиний хойно байна” гэж түгшүүр зарла.


Би тэдний бүх хилэнцийг санаж байгаа гэдгийг тэд зүрхэндээ эргэцүүлдэггүй. Одоо тэдний үйлдлүүд өөрсдийг нь тойрон хүрээлж байна. Тэд Миний нүүрний өмнө байна.


Миний өргөлийн бэлгүүдийн хувьд гэвэл, тэд махыг тахиж, түүнийгээ иддэг. Гэвч ЭЗЭН түүнд нь ер баярлахгүй. Одоо Тэр тэдний хууль бус явдлыг санаж, нүглийнх нь төлөө тэднийг шийтгэх болно. Тэд Египет уруу буцан явна.


Ефраим нь миний Бурхантай хамт харуул ба эш үзүүлэгч байсан. Гэвч шувуу баригчийн урхи нь түүний бүх замууд дээр байх бөгөөд түүний Бурханы гэрт зөвхөн дайсагнал байна.


«Үнэхээр чи Намайг хүндэтгэж, зааврыг хүлээн авах болно» гэж Би айлдсан. Тэгвэл түүний талаарх Миний товлосон бүхний дагуу түүний амьдрах газар нь таслагдахгүй байх болно. Гэвч тэд өөрсдийн бүх үйлдлийг завхруулахыг хүссэн.


Харин эзэн нь түүнд —Израилийн хөвгүүд бус, харь хүмүүсийн хотод бид орохгүй. Харин Гибеа хүртэл явна гэж хэлжээ.


Үдэш нэгэн өвгөн талбай дахь ажлаасаа буун ирж явж байлаа. Энэ хүн Ефраимын уулархаг нутгийн хүн бөгөөд Гибеад амьдардаг байжээ. Харин энэ газрын хүмүүс нь бениаминчууд байлаа.


Тэднийг найрлаж байтал байшинг нь уг хотын хүмүүс болох үл бүтэх этгээдүүд бүслэн, хаалгыг нь балбаж гарлаа. Тэд гэрийн эзэн өвгөнд —Танай гэрт ирсэн тэр эрийг гарга. Бид түүнтэй хурьцмаар байна гэж бархиралдав.


Израиль хүмүүс Бениаминыг бүслэн, тэднийг амс хийлгэлгүй нэхэн, Гибеагийн зэргэлдээ наран ургах зүгт бут цохив.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa