Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 9:13 - Ариун Библи 2004

13 Миний харснаар Ефраим нь Тиртэй адил үзэсгэлэнт нугад суулгагдсан билээ. Гэвч Ефраим нь хүүхдүүдээ алуурчинд гарган өгнө.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

13 Миний харснаар Ефраим, Тиртэй адил үзэсгэлэнт нугад таригджээ. Гэвч Ефраим хүүхдүүдээ алуурчинд гарган өгнө.

Onani mutuwo Koperani




Хосеа 9:13
13 Mawu Ofanana  

Тэгээд Менахем Тирзагаас өгсүүлээд, Тифсаг, түүн дотор байсан бүх хүнийг болон хил хязгаарыг нь цохисон юм. Тэд хотын хаалгыг нээж өгөөгүйгээс болж тэр бүх жирэмсэн эмэгтэйчүүдийг нь цохиж, сийчив.


Түүний хөвгүүд олон ч гэсэн тэд илдэнд заяагджээ. Түүний үр удмууд талхаар цадахгүй.


Та нарын бүх ах дүүс болох Ефраимын бүх үр удмыг гарган хаясан шигээ Би та нарыг Өөрийн мэлмийнээс гарган хаяна.


Учир нь бидний цонхоор дамжиж үхэл иржээ. Гудамжнуудаас хүүхдүүдийг, хотын талбайнуудаас залуучуудыг устгахын тулд үхэл бидний орднуудад орж иржээ.


Та тогтоогдсон баярын өдрүүдийнх шиг айдсуудыг минь тал бүрд дуудав. ЭЗЭНий уурын өдөрт зугтсан буюу амь гарсан хэн ч байсангүй. Миний төрүүлж, өсгөсөн тэднийг дайсан минь үгүй хийлээ.


Далайн үүдэнд оршиж, олон эргүүдийн хүмүүсийн худалдааны газар болох Тирт өгүүл. “Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. «Тир ээ. “Би төгс үзэсгэлэнтэй юм” хэмээн чи өгүүлэв.


танай ард түмний дунд хөл үймээн дэгдэнэ. Шалман нь Бет-арбелыг сүйтгэсэн өдөр шиг та нарын бүх бэхлэлт сүйтгэгдэх болно. Тэр өдөр эхчүүд хүүхдүүдтэйгээ хамт хэмх бяцлагдсан.


Самари Бурханыхаа эсрэг тэрсэлсэн учир Буруутайд тооцогдоно. Тэд илдэнд унаж, балчир хүүхдүүд нь хэмх бяцлагдаж, жирэмсэн эмэгтэйчүүд нь сийчигдэх болно.


Бамбаруушнуудаа булаалгасан баавгай шиг Би тэдэнтэй тулгарч, тэдний цээжийг нь яран тастах болно. Зэрлэг араатан тэднийг тастчихтай адил тэнд Би бас эм арслан мэт тэднийг залгина.


Израиль аа, өөрийн Бурхан ЭЗЭН уруу эргэ. Учир нь чи өөрийн хууль бус явдлаас болж бүдэрсэн билээ.


Ефраим нь цавчигдсан. Тэдний үндэс нь хувхайрсан бөгөөд тэд ямар ч жимс гаргахгүй. Тэд үр хүүхэд тээх боловч, Би тэдний хэвлийн үнэт нэгнүүдийг алах болно.


Тийм учраас ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Чиний эхнэр хотод янхан болж, чиний хөвгүүд, охид илдэнд унаж, чиний газрыг хэмжүүрээр хувааж, чи өөрөө бузар шороон дээр үхэх болно. Түүгээр ч барахгүй, Израиль нь гарцаагүй өөрийн нутгаасаа цөлөгдөн явах болно” гэв.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa