Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 8:9 - Ариун Библи 2004

9 Учир нь тэд орь ганц хулан мэт, Ассири уруу явжээ. Ефраим нууц амрагуудыг хөлсөлжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

9 Учир нь тэд орь ганц хулан мэт Ассири уруу явжээ. Ефраим амрагуудыг хөлсөлжээ.

Onani mutuwo Koperani




Хосеа 8:9
13 Mawu Ofanana  

Ассирийн хаан Пул тэр нутгийн эсрэг ирсэн бөгөөд түүний удирдлага доор хаанчлалыг бэхжүүлэхдээ түүний гарыг өөртэйгөө хамт байлгахын тулд Менахем Пулд мянган мөнгөн талант өгчээ.


Тэд Надтай зөвлөлгүйгээр “Фараоны хамгаалтад хоргодохоор Египетийн сүүдэрт орогнох газар хайн Египет уруу явсан.


Негевийн араатнуудын тухай зөн. Тэд эм болон эр арслан, хорт болон нисдэг могой гарч ирдэг зовлон зүдгүүрийн газраар дамжин, өөрсдийн баялгаа илжигний нуруунд тохон, эрдэнэсээ тэмээний бөхөн дээр ачин, өөрсдөд нь ямар ч тус болохгүй улс уруу зөөж байна.


цөлд ээнэгшин дасаж, хүсэл тачаал дотроо салхийг үнэрлэдэг зэрлэг эм илжиг юм. Ороо нь ороход нь хэн түүнийг тогтоон барьж чадах билээ? Түүнийг хайгч хэн боловч цуцахгүй. Түүний сард нь тэд түүнийг олох болно.


Ефраим салхиар хооллон, үргэлж дорнын салхийг мөшгөдөг. Тэр заль мэх ба хүчирхийллийг олшруулна. Тэр Ассиритай гэрээ байгуулж, Египет уруу тос зөөж байна.


ЭЗЭН бас Иудатай маргалдаж, Иаковыг өөрийнх нь замуудын дагуу шийтгэнэ. Тэр түүний үйлдлүүдийн дагуу түүнд эргүүлэн төлөх болно.


Тэгээд Би түүний нууц амрагуудын нүдэн дээр түүний бузар явдлыг ил гаргах бөгөөд хэн ч түүнийг Миний мутраас аврахгүй.


Ефраим нь өөрийн өвчнийг, Иуда нь өөрийн шархыг үзээд, Ефраим Ассири уруу явж, Иареб хаан уруу илгээжээ. Харин тэр чамайг эдгээж, чиний шархыг эмчилж чадахгүй.


Тиймээс Ефраим нь ухаангүй тэнэг тагтаа мэт болжээ. Тэд Египетийг дуудаж, Ассири уруу явдаг.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa