Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 8:11 - Ариун Библи 2004

11 Ефраим нь нүглийн төлөөх тахилын ширээнүүдийг олшруулсан тул тэдгээр нь түүний төлөөх нүгэл үйлдэхийн тахилын ширээнүүд болжээ.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

11 Ефраим нүгэл үйлдэх гэж Тахилын ширээг олшруулсанд Тэдгээр нь түүнд нүглийн тахилын ширээнүүд болов.

Onani mutuwo Koperani




Хосеа 8:11
8 Mawu Ofanana  

Тиймээс Би та нарыг энэ нутгаас та нарын болон эцэг өвгөдийн чинь мэдээгүй нутаг уруу чулуудна. Тэнд та нар өөр бурхдад өдөр, шөнөгүй үйлчлэх болно. Учир нь Би та нарыг таалахгүй” гэж хэл.


Иудагийн нүгэл төмөр үзгээр бичигджээ. Тэр нь очир алмаазны үзүүрээр тэдний зүрхний самбар болон тэдний тахилын ширээний эвэр дээр сийлэгджээ.


Бас Израилийн нүгэл болох Авены мөргөлийн өндөрлөгүүд нураагдах болно. Тэдний тахилын ширээнүүд дээр үүргэнэ, халгай ургана. Тэгээд тэд уулсад хандан “Биднийг нөмөр” гээд, толгодод хандан “Бидэн дээр уна” хэмээн хэлэх болно.


Гилеадад хууль бус явдал байна уу? Үнэхээр тэд зохисгүй юм. Гилгалд тэд бухнуудыг тахиж байна. Тийм ээ, тэдний тахилын ширээнүүд нь тариан талбайн шангуудын хажуу дахь чулуун овоонууд шиг юм.


Тэдгээрийн үйлдэл нь тэднийг өөрсдийнхөө Бурхан уруу эргэн явахыг зөвшөөрөхгүй. Учир нь завхайрлын сүнс тэдний дотор байгаа. Тэд ЭЗЭНийг мэддэггүй.


Тэнд та нар хүний гарын бүтээл болох мод, чулуун бурхдад зарагдах болно. Тэдгээр нь хардаг ч үгүй, сонсдог ч үгүй, иддэг ч үгүй, үнэрлэдэг ч үгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa