8 Ефраим нь өөрийгөө ард түмнүүдтэй хольсон. Ефраим нь эргүүлэгдээгүй талх мэт болжээ.
8 Ефраим өөрөө ард түмнүүдтэй хутгалдсан. Ефраим эргүүлээгүй бин болжээ.
Елиа бүх ард түмэнд ойртон зогсоод, —Та бүхэн хэдий болтол хоёр замын хооронд тээнэгэлзэх юм бэ? Хэрэв ЭЗЭН нь Бурхан мөн юм бол Түүнийг дага. Харин Баал мөн бол түүнийг дага гэв. Ард түмэн түүнд нэг ч үг хариулсангүй.
Эдгээр явдал өнгөрсний дараа ноёд надад хандан, хэлрүүн —Израилийн ард түмэн, тахилч нар болон левичүүд нь энэ нутгийн хүмүүсээс өөрсдийгөө тусгаарлалгүй, канаанчууд, хитчүүд, перизчүүд, иебусчууд, аммончууд, моабчууд, египетчүүд ба аморичуудын жигшүүрт зүйлийг дагаж,
Тиймээс одоо охидоо тэдний хөвгүүдэд бүү өг, тэдний охидыг ч хөвгүүддээ бүү ав! Та нар хүчирхэг байж, газрын шимээр хооллож, үүнийг үр хүүхдүүддээ өв болгон үүрд үлдээхийн тулд тэдний амар амгаланг, эсвэл сайн сайхан байдлыг нь хэзээ ч бүү эр!” гэсэн билээ.
Харин үндэстнүүдтэй хутгалдаж, Тэдний үйлсээс суралцан,
Ефраим нь өөрийн өвчнийг, Иуда нь өөрийн шархыг үзээд, Ефраим Ассири уруу явж, Иареб хаан уруу илгээжээ. Харин тэр чамайг эдгээж, чиний шархыг эмчилж чадахгүй.
Тэд ЭЗЭНий эсрэг урвасан. Учир нь тэд бутач хүүхдүүдийг төрүүлжээ. Одоо шинэ сар тэднийг нутагтай нь хамт цөлмөх болно.
Харийнхан түүний хүч чадлыг цөлмөх боловч тэрээр үүнийг мэддэггүй. Мөн өөр дээр нь буурал үс цацагдсан байхад ч тэр үүнийг мэддэггүй.
Тэд ЭЗЭНий газарт үлдэхгүй. Харин Ефраим нь Египет уруу буцан явж, Ассирид тэд бузар хоол идэх болно.
Байшингийн дээвэр дээр тэнгэрийн эрхэст мэхийдэг, доошоо бөхийж ЭЗЭНд тангарагладаг боловч Милкомоор тангарагладаг,
Иуда тэрсэлж, Израиль болон Иерусалимд жигшүүрт юмс үйлдэгдэв. Учир нь ЭЗЭНий хайрладаг ариун газрыг Иуда бузарлаж, харийн бурхны охинтой гэрлэсэн.
Хэн ч хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нөгөөг нь хайрлах болно. Эсвэл нэгээс нь зуурч, нөгөөг нь зэвүүцнэ. Та нар Бурхан болоод эд баялагт хоёуланд нь зэрэг үйлчилж чадахгүй.