3 Хилэнцэт байдлаараа тэд хааныг баярлуулж, заль мэхээрээ тэд ноёдыг цэнгүүлнэ.
3 Цөвт байдлаараа тэд хааныг Заль мэхээрээ тэд ноёдыг баярлуулна.
Микаиаг дуудахаар явсан элч түүнд хандан —Харагтун, эш үзүүлэгчдийн үгс хааны таалалд ижил нийцэж байна. Таны үгс ч тэдний нэгний үгтэй адил байж, хааны таалалд нийцүүлэгтүн гэв.
Тэгэхэд Израилийн хаан дөрвөн зуугаад эш үзүүлэгчдийг хамтад нь цуглуулаад, тэднээс —Би Рамот-гилеадын эсрэг байлдахаар мордох уу, эсвэл түдгэлзэх үү? хэмээн асуусанд тэд —Явагтун. Учир нь ЭЗЭН тэр хотыг хааны гарт өгнө гэж хариулцгаав.
Тэгвэл чамд “Вавилоны хаан чиний эсрэг, эсвэл энэ нутгийн эсрэг ирэхгүй” гэж эш үзүүлсэн эш үзүүлэгчид чинь хаана байна вэ?
Эш үзүүлэгчид хуурамчаар эш үзүүлж, тахилч нар өөрсдийн эрх мэдлээр удирддаг. Миний ард түмэн үүнд маш дуртай байх юм! Харин үүний төгсгөлд та нар яах юм бэ?
Би өөрийн ард түмнийг орхиж, тэднээс явахын тулд цөлд аянчдын хонох газар надад байсан ч болоосой! Учир нь тэд бүгд завхайрагчид, итгэл эвдэгч хүмүүсийн чуулган юм.
Та нар хорон мууг хагалан, шударга бусыг хурааж авсан. Та нар худлын жимсийг идсэн. Учир нь та нар өөрсдийн арга зам, өөрсдийн тоо томшгүй дайчдад итгэсэн тул
Ефраим нь Намайг худал үгээр хүрээлж, Израилийн гэр нь заль мэхээр тойруулж байна. Иуда ч бас Бурханы эсрэг, итгэмжит Ариун Нэгэнд дуулгаваргүй байна.
Энд хараал, заль мэх, аллага, хулгай ба садар самуун байна. Тэд хүчирхийллийг хөлсөлж байна. Ингэснээр цус урсгалт цус урсгалтыг дагалдах юм.
Ефраим нь дарлагдсан бөгөөд шүүлтэд бяцлагдсан. Учир нь тэрээр хүний тушаалыг дагахаар шийджээ.
Манай хааны өдөрт ноёд нь дарсанд цохиулан, өвчтэй болцгоов. Тэр тохуурхагчидтай хамт гараа сунгадаг.
Та нар Омрийн тогтоолууд болон Ахабын гэрийн бүх үйлсийг сахиж, Тэдний зөвлөгөөгөөр алхдаг. Тийм учраас Би та нарыг сүйрүүлж, оршин суугчдыг чинь элэг доог болгоно. Та нар Миний ард түмний зэмлэлийг үүрэх болно”.
Муугийн талаар бол, хоёр гар хоёул үүнийг сайн үйлддэг. Жонон, бас шүүгч хахууль шаарддаг. Агуу хүн сэтгэлийнхээ хүслийг ярьдаг. Тэгээд тэд үүнийг хамтдаа сүлждэг.
Ийм зүйлсийг үйлдэгч нь үхвэл зохино гэсэн Бурханы зарлигийг тэд мэддэг хэрнээ өөрсдөө үйлдээд зогсохгүй, харин ч бусдыг үйлдэхэд нь сайшаадаг ажээ.
Тэд бол ертөнцийнх. Тиймээс тэд ертөнцийнхийг ярьдаг. Ертөнц тэднийг сонсдог.