Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 7:13 - Ариун Библи 2004

13 Надаас зугтан тэнэсэн тул тэд гаслантай яа! Тэд Надаас урвасан учир сүйрэл нь тэднийх билээ! Би тэднийг авармаар байсан ч тэд Миний эсрэг худал ярьдаг.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

13 Надаас зугтсан тул тэд золгүй еэ! Тэд Надаас урвасан учир Сүйрэл тэднийх билээ! Би тэднийг авармаар байвч Миний эсрэг тэд худал ярьдаг.

Onani mutuwo Koperani




Хосеа 7:13
42 Mawu Ofanana  

Тэд Таны аугаа хүч, Таны хүчирхэг мутраар золин аварсан Таны зарц нар, Таны ард түмэн юм.


Тэд Бурханд “Биднээс холд!”, мөн “Төгс Хүчит Нэгэн тэдэнд юу хийж чадах юм бэ?” гэж хэлсэн.


Ингээд Тэр тэднийг үзэн ядагчийн гараас аварч, Дайсны гараас зольсон.


“Нүгэл дээр нүглийг нэмэхийн тулд Надгүйгээр төлөвлөж, Миний Сүнсний оролцоогүйгээр ундаан өргөлийг асгагч, дуулгаваргүй хөвгүүд гаслантай яа” гэж ЭЗЭН айлдаж байна.


Тэд Надтай зөвлөлгүйгээр “Фараоны хамгаалтад хоргодохоор Египетийн сүүдэрт орогнох газар хайн Египет уруу явсан.


Израилийн Ариун Нэгэн уруу харалгүй, ЭЗЭНийг хайлгүй, харин Египет уруу тусламж гуйн одож, морьдод түшиглэн тэдний тэрэгнийх нь олонд, морьтонгуудынх нь хүчтэйд найдагч нар гаслантай яа.


Бүү айгтун. Өт Иаков, Израилийн эрчүүд ээ. Би чамд тусална. Чиний Золигч бол Израилийн Ариун Нэгэн юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Харин одоо Иаков оо, чамайг Бүтээгч ЭЗЭН ингэж айлдаж байна. Израиль аа, чамайг буй болгогч ЭЗЭН ингэж айлдаж байна. “Бүү айгтун. Учир нь Би чамайг аварсан. Би чамайг нэрээр чинь дуудсан. Чи бол Минийх.


Бид нүгэл үйлдэн, ЭЗЭНийг үгүйсгэн, Бурханаасаа эргэж буцан, дарлаж хавчин, босох тухай хэлэлцэн, зүрхнээсээ худал үгсийг ярьдаг.


“Үнэхээр тэд бол Миний ард түмэн бөгөөд худал хуурмагаар хандахгүй хөвгүүд юм” гэж Тэр айлдав. Тэгээд Тэр тэдний Аврагч болов.


ЭЗЭН энэ хүмүүст ингэж айлдаж байна. “Хэдий тийм ч гэсэн тэд хэрэн тэнүүчлэх дуртай болжээ. Тэд хөлөө хорьж барьсангүй. Тийм учраас ЭЗЭН тэднийг хүлээн авдаггүй. Одоо Тэрээр тэдний гэм бурууг санаж, тэдний нүглийг шийтгэнэ”.


Учир нь та нар өөрсдийгөө хуурав. Учир нь “Бидний Бурхан ЭЗЭНд бидний төлөө залбираач. Бидний Бурхан ЭЗЭН юу ч хэлсэн, бидэнд тийнхүү хэлж, бид түүнийг үйлдье” гэж хэлэн, намайг өөрсдийн Бурхан ЭЗЭН уруу илгээсэн нь та нар шүү дээ.


Бид Вавилоныг эдгээх л байсан, гэвч тэрээр эдгээгүй. Түүнийг орхиод, бүгдээрээ өөрсдийн нутаг уруу явцгаая. Учир нь түүний шүүлт тэнгэрт хүрч, үүлс уруу өргөгдөв.


Та нарын бүх ах дүүс болох Ефраимын бүх үр удмыг гарган хаясан шигээ Би та нарыг Өөрийн мэлмийнээс гарган хаяна.


Бидний толгойноос титэм унав. Бид нүгэл үйлдсэн тул гаслантай яа!


Тэгээд өөрийн бүх хорон муу явдлын хойно (“Чи золгүй еэ, золгүй еэ” гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна.),


Израилийн газрын тухай “Эцгүүд нь гашуун усан үзмийг идэж, харин хүүхдүүдийнх нь шүд мохно” хэмээх энэхүү зүйр үгийг та нар өгүүлснээрээ юуг хэлэхийг хүсдэг вэ?


Гэсэн ч та нар “Эзэний зам нь зөв бус юм” хэмээн өгүүлдэг. Одоо сонсогтун, Израилийн гэр ээ! Миний зам нь зөв бус гэж үү? Зөв бус нь та нарын замууд бус уу?


Миний хонин сүрэг бүх уулсаар, өндөр толгод бүрээр тэнүүчлэв. Миний хонин сүрэг газрын бүх гадаргаар тараагдсан. Тэднийг хайх, бэдрэх хүн ганц ч алга байв»” гэж өгүүл хэмээв.


Ефраим нь Намайг худал үгээр хүрээлж, Израилийн гэр нь заль мэхээр тойруулж байна. Иуда ч бас Бурханы эсрэг, итгэмжит Ариун Нэгэнд дуулгаваргүй байна.


Тэд тэднийг дуудах тусам тэд тэднээс улам холдсон. Тэд Баалуудад тахил өргөсөөр, шүтээнүүдэд утлага уугиулсаар байсан.


Тэд ЭЗЭНий эсрэг урвасан. Учир нь тэд бутач хүүхдүүдийг төрүүлжээ. Одоо шинэ сар тэднийг нутагтай нь хамт цөлмөх болно.


Би Израилийг эмчлэх үед Ефраимын хууль бус байдлууд болон Самарийн хорон муу үйлдлүүд ил гаргагдана. Учир нь тэд хуурамчаар үйлджээ. Хулгайч дотогшоо орж, танхайчууд гадна талд дээрэм хийнэ.


Хилэнцэт байдлаараа тэд хааныг баярлуулж, заль мэхээрээ тэд ноёдыг цэнгүүлнэ.


Тэд өөрсдийн хүүхдүүдээ өсгөх боловч Би нэг ч хүнгүй болтол нь тэднийг хагацаана. Тийм ээ, үнэхээр Би тэднээс салах үед тэдэнд гай зовлон учраг!


Миний Бурхан тэднийг зайлуулах болсны учир нь тэд Түүнийг сонсоогүй юм. Тэд үндэстнүүдийн дунд тэнүүчлэгчид байх болно.


Тэгэхэд хүмүүс ихэд айн сандарч, түүнд хандан —Чи яах гэж ингэв? гэжээ. Учир нь Иона өөрөө тэдэнд хэлсэн болохоор тэр хүмүүс түүнийг ЭЗЭНий оршихуйгаас зугтаж яваа гэдгийг мэдсэн байжээ.


Гэвч Иона ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу зугтахаар босов. Тэрээр Иоппад ирж, Таршиш уруу явж байсан хөлөг онгоцыг олоод, зардлаа төлж, ЭЗЭНий оршихуйгаас Таршиш уруу тэдний хамт явахаар тэнд суув.


Учир нь хотын баячууд хүчирхийллээр дүүрэн. Оршин суугчид нь худал ярьдаг бөгөөд аман доторх хэл нь заль мэхтэй ажээ.


Үнэхээр Би та нарыг Египетийн нутгаас авчирч, боолчлолын гэрээс золин аварсан. Би та нарын өмнө Мосе, Аарон, Мириам нарыг илгээсэн.


Иерусалим аа, Иерусалим аа, чи эш үзүүлэгчдийг алж, чам уруу илгээгдсэн хүмүүс уруу чулуу нүүлгэдэг. Тахиа дэгдээхийнүүдээ далавчин доороо бөөгнүүлдэг шиг Би чиний хүүхдүүдийг цуглуулахыг хичнээн ч удаа хүслээ дээ. Харин та нар хүсээгүй.


Чи Египетийн нутагт боол байснаа, чиний Бурхан ЭЗЭН чамайг зольсныг санаж яв. Тийм учраас би өнөөдөр чамд үүнийг тушааж байна.


Хэрэв бид нүгэл үйлдээгүй гэж хэлбэл, бид Түүнийг худалч болгож байгаа хэрэг бөгөөд бидний дотор Түүний үг алга.


Тэгээд би тэнгэрийн дундуур нисэж буй нэгэн бүргэдийг харлаа. Тэр “Бүрээ татах гурван тэнгэр элчийн үлдээд буй бүрээн дуу бий тул дэлхийд нутаглагсад золгүй еэ, золгүй еэ, золгүй еэ!” гэж чанга дуугаар хэлэхийг би сонсов.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa