7 Харин тэд гэрээг Адам шиг зөрчив. Тэнд тэд Миний эсрэг урвасан.
7 Харин тэд гэрээг Адам шиг зөрчив. Тэнд тэд Надад итгэмжгүй хандав.
Тэгтэл Тэр —Чамайг нүцгэн байсныг хэн чамд хэлсэн бэ? Бүү ид гэж миний чамд тушаасан тэр модны жимснээс чи идсэн үү? гэж асуусанд
Тэгээд тэр модны жимс нь хүнс болоход шимтэй, нүд булаам, мэргэн ухаантай болгочихмоор, шунал хөдөлгөм сайхан харагдсан тул тэр эмэгтэй түүнээс авч иджээ. Тэр бас өөртэйгөө хамт байсан нөхөртөө өгч, тэр ч иджээ.
Тэд Түүний тогтоолууд, эцэг өвгөдтэй нь ЭЗЭНий байгуулсан гэрээ болон Тэр тэдэнд анхааруулж байсан Түүний сануулгуудаас татгалзжээ. Эдэнтэй адил үйлдэж болохгүй гэж ЭЗЭН өөрсдөд нь тушаасан, өөрсдийг нь хүрээлэн буй үндэстнүүдийн араас буюу хоосон юмыг тэд даган явж, өөрсдөө хоосон болжээ.
Өөрийн гэм бурууг өвөртөө нууснаараа би өөрийн нүглээ Адам шиг бүтээн хаасан уу?
Дэлхийн хязгаараас “Зөвт Нэгэнд алдар нь байг” гэсэн дуунуудыг бид сонсож байна. Гэвч би “Би харамсаж байна. Би харамсаж байна. Ээ халаг минь. Урвагч урваж, урвагч нь дэндүү урваж байна” гэж хэлэв.
Дэлхий өөрийн оршин суугчдын дор бузарлагдав. Учир нь тэд хуулиудыг зөрчиж, тогтоолуудыг өөрчлөн, мөнхийн гэрээг эвдэв.
Чи сонсоогүй, мэдээгүй. Бүр эрт үеэс чих чинь нээгдээгүй байсан. Учир нь чи бол урван тэрслэгч, төрөхөөсөө үймээн дэгдээгч гэж нэрлэгдэхийг чинь Би мэдэж байв.
Би «Энэ бүхнийг үйлдсэнийхээ дараа тэрээр Над уруу буцаж ирнэ» гэж бодсон боловч тэр буцаж ирээгүй бөгөөд түүний итгэл эвдэгч эгч Иуда үүнийг харсан юм.
Тэр нь эцэг өвгөдийг нь Египетийн нутгаас гаргахын тулд гараас нь барьсан тэр өдөр тэдэнтэй байгуулсан гэрээ буюу хэдийгээр Би тэдэнд нөхөр нь байсан боловч тэдний зөрчсөн Миний гэрээтэй адил биш юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
«Тэд тугалыг хоёр хэсэгт огтолж, хэсгүүдийнх нь дундуур өнгөрчээ. Миний гэрээг зөрчсөн, Миний өмнө өөрсдийн байгуулсан гэрээний үгсийг биелүүлээгүй хүмүүсийг буюу
Учир нь Израилийн гэр болон Иудагийн гэр Надад маш итгэлгүй хандав гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Та нарын оршин суудаг газар заль мэхийн дунд юм. Заль мэхэндээ тэд Намайг мэдэхээс татгалздаг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
Тэд ЭЗЭНий эсрэг урвасан. Учир нь тэд бутач хүүхдүүдийг төрүүлжээ. Одоо шинэ сар тэднийг нутагтай нь хамт цөлмөх болно.
Уруулдаа бүрээг ойртуул! Тэд Миний гэрээг зөрчиж, Миний хуулиас урвасан учир ЭЗЭНий гэрийн эсрэг дайснууд бүргэд мэт ирж байна.
Гэсэн хэдий ч үхэл нь Адамаас Мосе хүртэл ноёрхсон төдийгүй, ирэх байсан Түүний дүрс болох Адамын гэм буруутай адил байдлаар нүглийг үйлдээгүй хүмүүс дээр ч ноёрхож байсан ажээ.
Учир нь би тэдний өвөг дээдэст тангарагласан ёсоороо сүү, балаар бялхсан тэр газарт тэднийг аваачсаны дараа тэд идэж цадан таргалбал эргээд өөр бурхдад урваж, тэдэнд зарагдан, Намайг басамжлан, Миний гэрээг зөрчинө.
«Энэ нь Би тэднийг Египетийн нутгаас дагуулан гарахаар гараас нь хөтөлсөн тэр өдөр Эцгүүдтэй нь байгуулсан гэрээтэй адилгүй юм. Яагаад гэвэл тэд Миний гэрээн дотор байгаагүй бөгөөд Би тэднийг үл хайхрав» гэж Эзэн айлдаж байна.