Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 5:9 - Ариун Библи 2004

9 Зэмлэлийн өдөрт Ефраим нь эзгүйрнэ. Израилийн овгуудын дунд тогтоогдсон зүйлийг Би тунхаглана.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

9 Гэсгээлийн өдөр Ефраим эзгүйрнэ. Израилийн овгууд дээр зайлшгүй болох юмыг Би тунхагласан.

Onani mutuwo Koperani




Хосеа 5:9
23 Mawu Ofanana  

Үзэгтүн, Тэрээр нураадаг бөгөөд тэр нь сэргээн босгогдож чаддаггүй. Тэрээр хүнийг шоронд хорьдог бөгөөд суллагдах арга байдаггүй аж.


Тэд Исаиад —Хезекиа ингэж хэлэв. “Энэ өдөр бол зовлон, зэмлэл, гутамшгийн өдөр юм. Учир нь төрж буй хүүхэд умайн амсарт ирсэн боловч төрүүлэх чадвар алга.


Би эхлэлээс төгсгөлийг тунхаглаж, хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлсэн. “Миний зорилго хэрэгжинэ. Би Өөрийн тааламжит бүхнийг гүйцэтгэнэ” гэж айлдаж байна.


“Би өнө эрт хуучин юмсыг тунхаглан, Өөрийн амнаас гарсан тэдгээр зүйлсийг Би зарласан. Гэнэт Би үйлдэхэд, тэдгээр нь биелсэн.


Тиймээс Би бүр өнө эртнээс, энэ явдал болохоос өмнө чамд мэдэгдсэн. «Миний шүтээн үүнийг хийсэн, миний сийлмэл хөрөг, цутгамал хөрөг үүнийг тушаасан» гэж чамайг яриулахгүйн тулд ингэсэн юм.


Учир нь хүүг муугаас татгалзан, сайныг сонгохоо мэдэхээс өмнө чиний айдаг хоёр хааны нутаг мартагдах болно.


Тэгэхээр Би Ефраимд дэнгийн эрвээхий мэт, Иудагийн гэрт ялзрал мэт билээ.


Учир нь Би Ефраимын хувьд арслан мэт, Иудагийн гэрийн хувьд залуу арслан мэт байх болно. Би, зөвхөн Би хэсэгчин тастчиж, явна. Би авч явахад, хэн ч аварч чадахгүй.


Тэднийг явмагц Би тороо тэдний дээр хаях болно. Би тэднийг огторгуйн шувууд мэт доош буулгана. Чуулгандаа тунхагласных нь дагуу Би тэднийг жанчих болно.


Израиль нь залгигдлаа. Тэд одоо хэнд ч таалагддаггүй сав мэт үндэстнүүдийн дунд байна.


Шийтгэлийн өдрүүд ирсэн бөгөөд залхаан цээрлүүлэх өдрүүд ч иржээ. Үүнийг Израильд мэдүүл! Та нарын хууль бус явдлын балиараас, та нарын үлэмж дайсагналын улмаас эш үзүүлэгч нь тэнэг, сүнслэг хүн нь галзуу болжээ.


Үнэхээр Эзэн БУРХАН зарц нар, эш үзүүлэгчиддээ Өөрийн нууцыг илчлэхээс нааш Тэр юуг ч хийхгүй.


Тийм учраас ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Чиний эхнэр хотод янхан болж, чиний хөвгүүд, охид илдэнд унаж, чиний газрыг хэмжүүрээр хувааж, чи өөрөө бузар шороон дээр үхэх болно. Түүгээр ч барахгүй, Израиль нь гарцаагүй өөрийн нутгаасаа цөлөгдөн явах болно” гэв.


Исаакийн мөргөлийн өндөрлөгүүд эзгүйрч, Израилийн ариун газрууд нь хоосон хэвтэх болно. Дараа нь Би Иеробоамын гэрийн эсрэг илдтэйгээр босох болно”.


Тиймээс Би бас чамайг өвчлүүлж, цохиж унаган, нүглийн чинь төлөө чамайг хоосруулна.


Гэвч Би Өөрийн зарц нар болох эш үзүүлэгчдэд тушаасан Миний үгс, захирамжууд эцэг өвгөдийн чинь дээр буугаагүй гэж үү? Тэгээд тэд гэмшин, “Бидний зам, бидний үйлсийн дагуу бидэнд үйлдэхээр түмэн цэргийн ЭЗЭНий төлөвлөсөнчлөн ийнхүү Тэр бидэнд ханджээ” хэмээсэн юм»”.


Тэдний цаг ирэх үед та нарт тэдний тухай ярьсныг сануулахын тулд Би эдгээрийг хэлсэн юм. Би та нартай хамт байсан учир үүнийг та нарт эхлээд хэлээгүй.


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa