Biblia Todo Logo
Baibulo la pa intaneti

- Zotsatsa -




Хосеа 5:6 - Ариун Библи 2004

6 Тэд ЭЗЭНийг хайхаар өөрсдийн хонин сүрэг, үхэр сүргийн хамт явах боловч олохгүй. Тэр тэднээс нэгэнт холдчихсон.

Onani mutuwo Koperani

Ариун Библи 2013

6 Тэд ЭЗЭНийг хайхаар Хонин сүрэг, үхэр сүрэгтэйгээ явах боловч олохгүй. Тэр тэднээс нэгэнт холджээ.

Onani mutuwo Koperani




Хосеа 5:6
23 Mawu Ofanana  

Мосе —Бид ЭЗЭНд баяр тэмдэглэх ёстой учраас өөрсдийн багачууд ба хөгшид, өөрсдийн хөвгүүд ба охидтойгоо, мөн өөрсдийн хонь, үхэр сүргээ авч явах болно гэж хэлэв.


Тэр үед тэд намайг дуудах боловч би хариу эс өгнө. Тэд намайг хичээнгүйлэн хайх боловч эс олно.


Хар санаатны өргөл ЭЗЭНий хувьд жигшүүртэй юм. Харин цэх шулуун хүний залбирал Түүний таалалд нийцдэг.


Хар санаатны өргөл нь ч бузар бол Хорон муу санаа өвөрлөн өгсөн түүний өргөл ямар их бузар зүйл байх билээ!


Би хайртдаа онгойлголоо. Гэвч хайрт минь цааш эргэн, явчихсан байв! Түүнийг ярихад зүрх сэтгэл минь түүн уруу хүсэмжлэн тэмүүлэв. Би түүнийг хайлаа. Гэвч олсонгүй. Би түүнийг дуудлаа. Гэвч тэр надад хариулсангүй.


Үхэр алдаг хүн алуурчинтай адил, хургаар тахил өргөгч хүн нохойн хүзүүг мушгигчтай адил, идээн өргөл өргөгч хүн гахайн цус өргөж байгаа мэт, үнэртнийг уугиулагч хүн шүтээнийг магтагчтай адил юм. Тэд өөрсдийн замаа сонгодог бөгөөд тэдний сэтгэл бузар булай юмсдаа баярладаг шиг


Тийм учраас ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, тэдний зугтаж чадахааргүй гамшгийг Би тэдний дээр авчирч байна. Тэднийг Над уруу хашхирсан ч, Би тэднийг сонсохгүй.


Тийм учраас энэ хүмүүсийн төлөө бүү залбир, тэдний төлөө хашхирах дуу, эсвэл залбирлыг ч бүү өргө. Тэдний гамшгаас болж тэд Намайг дуудахад Би сонсохгүй.


Тэднийг мацаг барихад Би тэдний орилохыг сонсохгүй. Тэднийг шатаалт тахил болон идээн өргөлийг өргөхөд Би тэднийг хүлээн авахгүй. Харин Би илд, өлсгөлөн болон тахлаар тэднийг төгсгөл болгоно” гэж айлдав.


«Энэ бол ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм» гэх хуурамч үгэнд бүү итгэ.


Ямар ч залбирлыг нэвтрүүлэхгүйн тулд Та Өөрийгөө үүлээр хучив.


Тийм учраас Би үнэхээр хилэн дотор үйлдэнэ. Миний мэлмий өрөвдөхгүй, Би хэлтрүүлэхгүй. Тэд Миний чихэнд чанга дуугаар хашхирсан ч Би тэднийг сонсохгүй гэсэн.


Тэгээд Тэр надад —Хүний хүү, чи тэдний юу үйлдэж буйг болон Би Өөрийн ариун газраас хол байхаар Израилийн гэрийн энд үйлдэж буй аугаа жигшүүрүүдийг харж байна уу? Гэсэн ч чи үүнээс илүү их жигшүүрт хэргийг харах болно гэв.


Миний өргөлийн бэлгүүдийн хувьд гэвэл, тэд махыг тахиж, түүнийгээ иддэг. Гэвч ЭЗЭН түүнд нь ер баярлахгүй. Одоо Тэр тэдний хууль бус явдлыг санаж, нүглийнх нь төлөө тэднийг шийтгэх болно. Тэд Египет уруу буцан явна.


Ард түмэн далайгаас далай уруу, умардаас бүр дорно зүг хүртэл гэлдрэх болно. Тэд ЭЗЭНий үгийг эрэн цааш, нааш явах боловч түүнийг олохгүй.


Тэгээд тэд ЭЗЭН уруу хашхирах боловч Тэр тэдэнд хариулахгүй. Оронд нь тэр үед Тэрээр Өөрийн нүүрийг тэднээс нууна. Учир нь тэд муу үйлс хийжээ.


“Миний тахилын ширээн дээр ашиггүй галыг асаахгүйн тулд та нарын дундаас хэн нэгэн нь хаалгуудыг хаагаасай! Би та нарт таагүй байна. Та нарын гараас Би өргөлийг чинь хүлээн авахгүй” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.


Харин Тэр Өөрөө дандаа сэмхэн зайлж эзгүй зэлүүд газар уруу явж, залбирдаг байлаа.


Та нар Намайг хайгаад олохгүй. Мөн Би хаана байна, тэнд та нар ирж чадахгүй гэж айлдсанд


Titsatireni:

Zotsatsa


Zotsatsa